Монгол Улсын Засгийн газраас зарласан Залуучуудын хөгжлийн сарын аяны хүрээнд Хан-уул дүүргийн залуучуудын дунд “Хүчээ нэгтгэе-Залуучуудын манлайлал” уулзалт хэлэлцүүлгийг 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Засаг даргын Тамгын газар, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн төв, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, “Шинэ хөгжлийн түлхүүр” ТББ хамтран хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Уулзалт хэлэлцүүлгийн үеэр дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Мэндбаяр залуучуудын талаар төрөөс баримталж буй бодлого зорилтыг танилцуулсан бөгөөд ХӨХҮХ-ийн мэргэжилтэн Н.Лхагвадулам “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт”, ЭМТ-ийн их эмч Б.Ундармаа “Залуучуудын эрүүл мэнд”, ГБХЗХХ-ийн мэргэжилтэн Б.Азжаргал “Залуучуудын хөгжлийн дэмжих тухай хууль”, Mind update institute” ТББын захирал Г.Мөнхбаяр “Залуучуудын нийгмийн оролцоо” сэдвээр илтгэл тавьж Шинэ хөгжлийн түлхүүр ТББ чиглүүлэгчээр оролцлоо.
Уулзалт хэлэлцүүлэгт 16 хорооны 96 залуучууд оролцож, залуучуудын эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, нийгмийн оролцооны талаар буюу дараах сэдвүүдээр хэлэлцлээ.
Үүнд: Залуучуудад ээлтэй засаглал, Залуучуудад ээлтэй орон нутаг, олон нийт, Залуучуудын өөрийн удирдлага-залуучуудын иргэний нийгмийн байгууллагууд зэрэг сэдвээр хэлэлцэж асуудлыг шийдэх, гарц шийдлийг дэвшүүлэн 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдах Залуучуудын үндэсний чуулганд илгээлт хүргүүлэхээр боллоо.
Эх сурвалж: ХУД