Олон улсын зурагчид Монголын өнөөгийн төрхийг гэрэл зурагт буулгажээ

Хуучирсан мэдээ: 2019.08.21-нд нийтлэгдсэн

Олон улсын зурагчид Монголын өнөөгийн төрхийг гэрэл зурагт буулгажээ

Гадаад, дотоодын 20 орчим гэрэл зургийн сурвалжлагч, сэтгүүлчид Улаанбаатар – Хэнтий – Дорнод аймгийн нутгаар ажиллажээ. 2500 км-ыг тэд Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо санаачлан хэрэгжүүлж буй “Өнөөдрийн Монгол – 2019”  хөтөлбөрт хамрагдсан байна.

Тус хөтөлбөрийн зорилго нь өнөө цагийн Монгол орныг олон улсад эергээр сурталчлан таниулах, гаднын томоохон хэвлэл мэдээллийн агентлагийн архив дахь Монгол Улсын тухай түүхэн гэрэл зургийг шинэчилж баяжуулах аж.

“Өнөөдрийн Монгол – 2019” хөтөлбөрт ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Турк, Монгол гэсэн зургаан орны уран бүтээлчид хамрагдаж, өнөөдөр тайлант үзэсгэлэнгээ олон нийтэд толилуулж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж