Турк америкчуудад баазаа ашиглуулна

Хуучирсан мэдээ: 2015.07.24-нд нийтлэгдсэн

Турк америкчуудад баазаа ашиглуулна

Инжирликийн нисэхийн бааз

Фото: Axel Heimken / dpa / Global Look Press

 

Сиритэй хил залгаа нутгийн цэргийн баазаа Америкийн цэргийнхэнд ашиглуулахыг Турк зөвшөөрөв. “Исламын улс” бүлгийнхэнд тэндээс Америкийн нисэх хүчин цохилт хийнэ гэж долдугаар сарын 23-нд The Wall Street Journal сонин бичжээ.

 

Энэ талаар хэдэн сарын турш хоёр орон хэлэлцээ хийсэн байна. Ерөнхийлөгч Барак Обама, ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нарын дэмжсэн тохиролцооны дагуу зүүн Туркийн Инжирликийн нисэх баазыг америкчууд ашиглах юм.

 

Пүрэв гаригт мэдээлсэнээр, Сирийн нутгаас “Исламын улс” бүлгийн террористууд хил давуулан Туркийн цэргийн албан хаагчдыг буудаж, нэг бага даргын амийг хөнөөжээ. Туркийн их буу, танк хариу гал нээн нэг террористыг устгаж, дараа нь Туркийн нисэх хүчин сөнөөгч онгоцуудаар исламчуудад цохилт өгсөн гэнэ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж