Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах хэлэлцээг дахин эхлүүлнэ | News.MN

Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах хэлэлцээг дахин эхлүүлнэ

Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах хэлэлцээг дахин эхлүүлнэ

Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах хэлэлцээг дахин эхлүүлнэ

Хойд Солонгос дахь АНУ-ын тусгай төлөөлөгч Стефен Бигун Лхагва гаригт Сөүлийн Гадаад хэргийн яамны байранд Өмнөд Солонгосын түншийг хүлээн авч уулзан, Хойд Солонгосын цөмийн хэлэлцээг үргэлжлүүлж, ахиц дэвшил гаргах хамтарсан хүчин чармайлтын талаар хэлэлцээ хийжээ. Тэд Өмнөд Солонгос, АНУ-ын нэгдсэн арга хэмжээ болох цэргийн сургуулилалтын талаар ярилцаж, Вашингтон, Пеньяны хооронд байгуулсан цөмийн хэлэлцээрийг дахин эхлүүлэх асуудлаар санал нэгдсэн байна.

Коммунист улс нь Сөүл ба Вашингтоны цэргийн сургуулилалтыг буруушааж, АНУ-тай хэлэлцээ хийхээс зайлсхийж, Зүүн тэнгис рүү дунд болон ойрын зайн тусгалтай пуужин харваж, Өмнөд Солонгос руу чиглэсэн хурц агуулгатай мэдэгдэл гаргаад байгаа билээ. Ким Жон Ун “Бид илүү сайн үр дүнд хүрнэ гэж найдаж байна. Энэ нь цаашлаад Хойд Солонгосын ард түмэнд илүү сайнаар нөлөөлөх болно” хэмээн CBS телевизэд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Трамп твиттер хуудастаа саяхан цэргийн сургуулилалт дуусмагц Хойд Солонгосын удирдагч Кимтэй цөмийн хэлэлцээгээ дахин эхлүүлэхийг хүсч буйгаа илэрхийлэн жиргэсэн байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Хойд Солонгос цөмийн зэвсгийн хөтөлбөрөө таслан зогсооно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Стефен Бигун БНСУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Үндэсний аюулгүй байдлын орлогч захирал Ким Хён Чонтой пүрэв гариг /2019.08.22/-т уулзахаар төлөвлөж байгаа аж.

Э.УНДРАХ
Эх сурвалж: YONHAP

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-21 64.119.18.250

Oivyvknjhn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж