“Унгар – 2019” чуулга уулзалт болно | News.MN

“Унгар – 2019” чуулга уулзалт болно

“Унгар – 2019” чуулга уулзалт болно

“Унгар – 2019” чуулга уулзалт болно

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам, Унгар улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яам,  “Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл” ТББ, Оюутан залуучуудын хороо, “Азийн Хүлэг Улс” бодлогын судалгааны хүрээлэн, Унгар дахь Монгол Оюутны Холбоо хамтран  “Дэлхийн Монголчууд”  хөтөлбөрт тулгуурлан хилийн чанад дахь оюутан залуучуудын анхдугаар чуулга уулзалтын үргэлжлэл болгон  хилийн чанадад  суралцагч Монгол Оюутан залуучуудын “Унгар -2019 ” чуулга уулзалтыг 2019 оны 10 дугаар сарын 1-2-ны өдөр Унгар улсад  зохион байгуулахаар ажиллаж байна.

Чуулга уулзалтын гол зорилго нь мэдээллийн нэгдсэн бүртгэлийг үүсгэх,  гадаадын орнуудад суралцаж буй оюутан залуустай холбоотой шийдвэрлэх асуудлууд, олон улсад туршлагажсан монгол хүн, тэдний нөөц бололцоо, санал зөвлөмжийг хамтран хэлэлцэх,  эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах боломж нөхцөлийг нээх зэрэг болно.

Чуулга уулзалтанд оролцох оюутан суралцагчдыг тухайн оронд үйл ажиллагаа явуулж байгаа оюутан, залуучуудын болон бусад холбоо байгууллагаар дамжуулан бүртгэж, оролцуулах юм. Мэдээллийг info@mongoliansabroad.org хаягаар холбогдож авч болно.

Эх сурвалж: ГХЯ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж