Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг эцэг, эхээр төлүүлье | News.MN

Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг эцэг, эхээр төлүүлье

Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг эцэг, эхээр төлүүлье

Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг эцэг, эхээр төлүүлье

Цэцэрлэгийн хүүхдийн дөрвөн удаагийн ундыг 1650 төгрөгт багтаан хийх хүнд даалгавар тогооч нарт ногдоод байна. Төрөөс цэцэрлэгийн хоолны хувьсах зардлыг нэг хүүхдэд өдөрт 1650 төгрөг ногдож байхаар тооцож олгодог. Өөрөөр хэлбэл, томчуудын нэг хуушуур авдаг үнээр цэцэрлэгийн багачуудыг хооллодог гэсэн үг юм.

Өнгөрсөн хавраас хаданд гарсан махны үнэ өнөөдөр ч дорвитой буугаагүй, хүнсний ногоо өнгөрсөн жилийнхээс үнэтэй байгаа нь цэцэрлэгийн хүүхдийн хоолыг бэлтгэхэд хүндрэл учруулах болоод буй. Хэрвээ цэцэрлэгт хамрагдсан хүүхдүүдийн эцэг, эхээс хоолны мөнгөний тодорхой хувийг нэмж гаргадаг болбол асуудлыг шийдэх бололцоотой. Нэг сарын хоолны мөнгө болгон 30 мянган төгрөг төлөхөд л төрөөс олгодог санхүүжилтэд нэмэр болж, шим тэжээлтэй хоол бэлтгэхэд ч асуудалгүй болно.

Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 15 дугаар зүйлд “Хүүхдийн хоол тэжээл илчлэг байдлаа хангаж чадахгүй байвал хоолны мөнгөний тодорхой хувийг эцэг, эхээс нь гаргуулж болно” гэж зааж өгчээ. Хэдийгээр энэ заалтыг хэрэгжүүлдэг цэцэрлэг цөөн боловч эцэг, эхээс нь хоолны мөнгийг нэмж гаргуулдаг цэцэрлэгийн хүүхдүүд илүү чанартай хүнс хэрэглэдэг байна. Эцэг, эхчүүд ч хүүхдээ ямар хоол унд идэж байна вэ гэдгийг хянах боломж ч нээлттэй. Зарим цэцэрлэг хүүхэд ямар хоол идсэн бэ гэдгийг өдөр бүрийнхээ хоолны цэсээр эцэг, эхэд танилцуулдаг сайн жишиг ч тогтжээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас гаргасан мэдээгээр 2019-2020 оны хичээлийн шинэ жилд төрийн өмчит цэцэрлэгт 275800 хүүхэд хүлээн авна. Эдгээр цэцэрлэгүүд бүгд хоолны мөнгийг эцэг, эхээс нь нэмж гаргуулдаг болбол дээр дурдсан хүүхдүүд бүгд шим тэжээлтэй хоол идэх бололцоогоор хангагдана гэсэн үг юм.

Өнгөрсөн онд Хүн амын хоол тэжээлийн үндэсний тавдугаар судалгаа танилцуулагдахад тав хүртэлх насны хүүхдүүд хамгийн их амин дэмийн дутагдалд орсон бүлэгт багтсан. Тодруулбал, тэдний 21 хувь нь төмөр, 70 хувь нь А амин дэм, 90 хувь нь Д амин дэмийн дутагдалтай гарсан байдаг. Тав хүртэлх насныхан гэдэг нь цэцэрлэгийн насныхан гэсэн үг юм.

Харин Мэргэжлийн хяналтын ерөнхий газар цэцэрлэгийн хоол хүнсний хэрэглээнд үнэлгээ хийхэд сүү цагаан идээний хэрэглээ 9.2, хүнсний ногооны хэрэглээ 42.3, жимс жимсгэнийн хэрэглээ 76.1 хувиар бага гарсан бол махны хэрэглээ зөвлөмж хэмжээнээс 20, гурил 3.1, будаа 62, чихэрлэг хүнсний хэрэглээ 45 хувиар тус тус их гарчээ. Энэ нь үнэ бага хүнсийг ихэвчлэн авч хэрэглэж байгааг илтгэнэ.

Мөн цэцэрлэгийн хүүхдийн өдөрт авах илчлэгийн хэмжээ зөвлөмжөөс 310 ккал-иар бага байжээ.  Өөрөөр хэлбэл, энэ насныхны хоол тэжээлийн чанарт онцгой анхаарал хандуулах шаардлагатайг дээрх судалгаанууд өгүүлж буй юм.

Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг эцэг, эхчүүдээс нэмж гаргуулъя гэхэд гар татах хүн гарахгүй биз.  Ажил хэрэг болсон цагт төрөөс олгодог 1650 төгрөгийн санхүүжилт дээр нэмэр болж, хүүхэд багачууд илүү чанартай хоол тэжээл авдаг болно. Цэцэрлэг бол хүүхдүүдийн хувьд хоёр дахь гэр нь. Ажлаас бусад өдрийн найман цагийг оруулан тооцвол  долоо хоногийн 40 цагийг балчир үрс цэцэрлэгтээ өнгөрүүлж байна.

Г.ХОРОЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

60 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2019-08-21 202.21.127.164

Эцэг эхээс мөнгө хураагаад, тэгээд сайн хяналт тавиад, хүүхдэд идүүлэх ёстой хоолыг нь бүрэн өгдөг болъё!!!! Хүүхэд бүр өлсөөд, ам нь цангаад өрөвдмөөр амьтан рдэг. Өсөлт нь ид явагдаж байгаа тэр хүүхдүүдэд хоол тэжээлээр авах ёстой зүйлийг нь өгч чадах нь бүү хэл өлсгөлөн байдлаар хорьдогоо больмоор байна. Цэцэрлэгийн эрхлэгчид СЭТГЭЛ гаргаж тэр мөнгөнөөс нь идээд байхгүй баймаар байна.!!!!!!

Avatar

zochin 2019-08-21 103.36.17.222

tegsen ch hoolnii chanar saijirahgui l dee. uhamsar uureg hariutslaga deeshilsen tsagt huvi hun ch baina uu tur tulj bn uu yalgaagui hoolnii asuudal daragdana.

Avatar

Зочин 2019-08-21 64.119.19.103

Etseg eh ni mungu tuluud hoolond ni udur bur eeljilj hyanalt tavih heregtei tegehgui bol tsetsrlegiinhen naidvsrgui shuudee

Avatar

ard 2019-08-21 183.177.101.106

хүүхэд эрүүл хүнс илчлэг сайтай хоол идэх эрхтэй эцэг эхчүүдэд хариуцлага гэж байх ёстой төлбөрөө төлөх нь журамт үүрэг мөн

Avatar

Зочин 2019-08-21 202.21.120.242

Эцэг эхчүүд сард 20000-30000 төг төлж болно ш дээ

Avatar

ЗОЧИН 2019-08-21 202.21.120.242

Энэ бол маш зөв шүү. Эцэг эх хариуцлага хүлээх хэрэгтэй.

Avatar

mr 2019-08-21 202.131.225.197

huuhdiin hoolnoos humsaldag erhlegch nar buun bayar

Avatar

mr 2019-08-21 202.131.225.197

Tsetserlegiin erhlegch nar buun bayar ideh mungutei boloh ni

Avatar

baba 2019-08-21 202.131.225.197

Ulsiin tsetserlegiin erhlegch togooch nar huuhdiin hool humslahaa zogsoo! esvel tsetserlegtee end tendehiin hun avchirch huuhdiin hoolnoos humsalj dailna. Baaj sheechihne gej tuvugshuuj hool undiig ni hasdag gesen yaria baidag shuu Mergejliin hyanaltiinhan huuhdiin hoolnoos humslalguihen shig shalgaarai

Avatar

Sonnen 2019-08-21 66.181.161.99

Дэмжиж байна

Avatar

Зочин 2019-08-21 202.126.89.137

Bolnoo. Huuhdiin mungu geed amand ch ugui hamart ch ugui yumiig boliod huuhdiin hoolond nemerleh heregtei

Avatar

Зочин 2019-08-21 180.149.80.75

Өдрийн 15 мянгаар тооцоод үзвэл сарын 300 мянга болохоор юм.

Avatar

Иргэн 2019-08-21 122.201.22.22

Бид сар бүр хүүхэддээ зориулж хоолны мөнгө өгч болно. Гэхдээ яаж, хэн, хэзээ хяналт тавиад сууж байх вэ?
Цэцэрлэгийн эрхлэгч нар л завсар нь мөнгө идэх байх. Энгийн жишээ хэлэхэд:
Цэцэрлэг цуглахад эцэг эхчүүдээр нь маш их зүйл авахуулж, хурааж авдаг. Бичгийн хэрэгсэл, ариун цэврийн хэрэгсэл гэх мэт.
Тэдгээр зүйлс нь цэцэрлэгийн эрхлэгчдийн гэрт овоолоостой байна гэнэ лээ.
* Бид өөрсдөө ажилтай, хянах завгүй. Бага насны хүүхэд хоолны амт чанарын талаар шаардлага тавьж мэдэхгүй……

Avatar

Иргэн 2019-08-21 64.119.20.117

Амин дэм, хоолны чанар талаас нь харвал болж бна, харин төрийн менежмент ялангуяа сурууль цэцэрлэгийн зохион байгуулалт маш муу, дээр нь төсөв хүрэлцээгүй гээд хүүхдийн гэсэн бүх юмыг болиулж, хувааж идэхдээ ичдэг болов уу эд нар пиз гэж

Avatar

Иргэн 2019-08-21 122.201.31.186

Манайд цэцэрлэгийн насны хүүхэд бий. Хоолны мөнгөнд нь өөрсдийн хувь нэмрээ оруулъя л да. Хариуд нь хариуцлагаа нэхье. Үр дүнд нь хүүхдүүд мань л хожино. Согтууруулах ундаа, тамхи, бензин шатахуун, гар утас, гое ганган хувцас зэрэг хэрэглээндээ мөнгө зарахдаа олон юм яриагүй хэрнээ хүүхдийнхээ хоолны мөнөн дээр гоншгоновол их л сонин байх байх да.

Avatar

Зочин 2019-08-21 195.65.142.16

Minii etseg eh minii tsetserlegiin hoolnii mongo geed ogdog baisan, bi ch gesen huuhduudiinhee tsetseregiin hoolnii mongo gej ogdog baisan, bur bolichihson yum uu. Haayaa miaraad huuhduudiinhee hoolnii mongiig udaadag baisan tul sain sanaj baina.

Avatar

Зочин 2019-08-21 64.119.25.197

Эцэг эх нь сар бүр 30.000 төгрөг төл гэвэл дургүйцэхгүй байх. Гэхдээ хяналт чухал байх мэргэжлийн хяналт эцэг эхчүүд өөрсдөө байнга хяналт тавих Хүүхдүүд өдөрт ямар хоол идэж байгааг гэнэтийн шалгалт хийж байх хэрэгтэй байх.

Avatar

зочин 2019-08-21 66.181.161.97

эцэг эхчүүдээс хүүхэд харуулсны мѳнгѳ авах хэрэгтэй

Avatar

Зочин 2019-08-21 49.0.212.245

Зөв, зөв, алийн болгон хавтгайрах вэ

Avatar

Зөв зөв 2019-08-21 66.181.161.23

Өлсгөлөн байлгаснааас эцэг эх нь төлөх. Нь зөв

Avatar

Мөөгий 2019-08-21 103.212.119.35

Битгий х**…

Avatar

Зочин 2019-08-21 64.119.20.7

АН-ын лүмпенгүүд одоо эцэг, эхчүүдийн мөнгийг идэх нь л дээ. Цаддаггүй мангаснууд шүү.

Avatar

Зочин 2019-08-21 64.119.16.229

Чаавас даа хүүхдээ тэжээж чадахгүй хорголоо тоолоод суу даа

Avatar

Зочин 2019-08-21 182.160.36.118

АН-хан байхдаа бүүр хасаад 900 болгосон байсныг харин чя нэмээд энэ.

Avatar

Зочин 2019-08-21 202.126.89.20

Хүүхэд минь орой ирэхдээ урд жил их өлсөж ирдэг бсан одоо бүүр тураалд оруулахнээ эцэг эхээс нь хоолны мөнгө авал да улсаас орж ирсэн мөнгийн амьдралын боломжгүй айлын хүүхдийн хоолонд царцуул

Avatar

Маш зөв санал байна.Би бүр хоёр гараа бас хоёр хөлөө өргөөд дэмжиж байна. 2019-08-21 202.126.88.166

Өөрөөсөө бус татвар төлөгч та бидний мөнгөөр сайн хүний дүр эсгэж хуулиар баталгаажуулсан МАНгаруудын гаргасан тэнэг санаа. Эцэг эхчүүдээр нь хүүхдийн хоолны мөнгийг төлүүлэх хэрэгтэй. Мэргэжлийн хяналтынхан бол цэцэрлэгүүдийг үүргийнхээ дагуу шалгахгүй. Хахууль нэхэж элдэв өө шалтаг хайдаг.Сургууль цэцэрлэгийн хоолны мөнгөөр захирал эрхлэгчүүд болон орон нутгийн боловсролын хэлтсийн дарга нар маш өндөр үнээр хөгийн юм шахаж хүүхэд хохироодог нь нууц биш.Эцэг эхчүүдээр хоолны мөнганд хяналт тавь

Avatar

Зочин 2019-08-21 64.119.16.229

Бас нэг юмаа өргөхөө мартчихлаа кх кх

Avatar

иргэн 2019-08-21 76.107.165.63

Тархины тураалтнууд орилолдоод л эсэргүүцнэ. Авилгачид ч бас үүнийг хийж зүрхлэхгүй. Халамжаар угжиж байж л авилгачид тархины тураалтануудыг зайдална шүү дээ.

Avatar

Зочин 2019-08-21 202.9.42.178

Ингэж солиорч байхаар хувийн сургуульд улсаас өгдөг мөнгийг болиулах талаар бич.

Avatar

Зочин 2019-08-21 66.181.183.71

Yag zuv

Avatar

Zochin 2019-08-21 66.181.185.169

Socializmiin ued etseg ehchuud huuhdiinkhee hoolnii mungiig teldeg baisan, yu idej uuj baigaad ny mungee egsen uls arai iluu hyanalt tavih ny medeej

Avatar

шударга бай 2019-08-21 103.229.122.248

Зөв шүү Сургуулийн сурагчдын сурах бичгийг ч гэсэн худалдах хэрэгтэй Нэг ангиас 10 хүүхэд чөлөөллөө гэхэд 30 нь сурах бичгээ худалдан авч чадна

Avatar

Зочин 2019-08-21 202.126.89.80

Японд эцэг эхийн аль нэгэн ажилгүй бол хүүхдийг цэцэрлэгт авдаггүй. Цэцэрлэгийн гол зорилго ажилтай эцэг эхийн хүүхдийг саатуулах байдаг. Хоолны мөнгөө 100 хувь өөрсдөө даана, дээр нь харуулсаны мөнгө төлнө

Avatar

Зочин 2019-08-21 211.36.151.218

тэнэгт

Avatar

ы 2019-08-21 66.181.168.199

Эцэг эх байгаагийнх нь нэг үүрэг, хариуцлага болгож хоолны мөнгийг авдаг болох хэрэгтэй. Ажилтай албатай хүмүүс хүүхдээ цэцэрлэгт өгч чадахгүй хоцорч байхад хийсэн юмгүй гэртээ хэвтсэн юмнууд аз, сугалаагаар өмнүүр орчихоод аль аль талдаа лай болж байна. Үүнийг шийдвэрлэхийн тулд мөнгө өгөх л хэрэгтэй.
Мөнгө өгөхөөр хүүхдэдээ очдоггүй гэж балайрч байхынхаа оронд хяналтаа сайн тавь, бодитой баримттай бол хуулийн байгууллагад ханд, өөр яадаг юм, баахан л хоосон цэцэрхсэн хүмүүс.

Avatar

иргэн 2019-08-21 202.126.89.150

Зөвөө эцэг эхчүүд хүүхдийнхээ төлөө санаа тавьж хариуцлага хүлээх ёстой, одоо бол цэцэрлэг, сургуульд даатгаад байгаа нь буруу.Хоолны мөнгийг төлнө.

Avatar

Зочин 2019-08-21 64.119.20.7

Эцэг, эхчууд төлж болно оо. 100% төлсөн ч татгалзахгуй. Харамсалтай нь төлсөн мөнгө хүүхэддээ очихгуй. Эрхлэгч, тогооч … гээд АН-ын мангасуудын амаар ороод л дуусна.

Avatar

зочин 2019-08-21 103.212.117.243

энэ хүн үнэн хэллээ. цэцэрлэгийн багш эрхлэгч нар үнэн өлөн шд. намарт л хүүхдүүдээс баахан хичээлийн хэрэгсэл авна. олигтой хэрэглээгүй бол буцаагаад өгөх хэрэгтэй шд. өөрсдийнхөө хүүхдүүдэд зөөгөөд аваачаад өгчихдөг шд. та нар ядуу хоосон байлаа гээд хүний хүүхдийн юм хумслах албатай юм уу?

Avatar

Сайханчимэг 2019-08-21 66.181.161.20

Эцэг эхчүүдээс 50% ийн хоолны мөнгөний зардлыг гаргууласан дээр эцэг эхчүүд хүүхдийнхээ төлөө явах хэрэгтэй .эцэг эхийн хариуцлагыг өдөржүүлж 100% төр даах шаардлага байхгүй хоолны мөнгөө төлж чадах нь цэцэрлэгтээ явдаг болсон дээр

Avatar

Зочин 2019-08-21 66.181.185.169

Etseg eh ny 50%-iig ny gargadag boloh heregtei . Huuhduud bainga elsgelen gertee haridag ny hagasdutuu holoodogtoi holbootoi, Amin demeer muu chanargui hool egehed hurgej baigaa ny uuntei holbootoi , Huuhdee chanartai hool iduulj ev tegsh hegjiltei bolgoy gevel munge gargaj zardlaa huvaaltsah heregtei gej bodoj baina. Etseg ehiin haraa hyanalt bas hamtdaa saijirna

Avatar

zochin 2019-08-21 202.131.225.197

hamaagviee ugj boljil bna gehdee haanaasaa haalagch gehcheer togoochoosoo zahirlaa hvrtel ugsun yumnaas humslaad bwal hetsvvl yum

Avatar

bbb 2019-08-21 202.131.225.197

Uls nemeg, idej uutsgaah bolhooroo hulgaichuud hagartlaa bayajij bna. 1 huuhded tsartsuulagdah zardaliin mungiig Tseterlegt yavdaggui huuhdiuuded shuud olgo. huviin tsetserleguuded uguh yamarch sharrdlaga bhgui.

Avatar

Зочин 2019-08-21 202.126.89.137

Цэцэрлэгт хүүхэд максимум ажлын 22 хоног хамрагддаг. 30000/22 хоног= 1363 төгрөг өдөрт. Ийм мөнгийг хүүхдээсээ харамлаад яах вэ ? Өдөрт 5000 тамхи татдаг аав ээж нар маш олон байдаг. 5000-8000 кофе ууна бас. Тамхинд гар татдаггүй мөртлөөсөө ххүхдээсээ 1363, тэтгэвэрийн аав ээждээ сүүний мөнгө харамладаг хүмүүс гайхмаар, ичмээр..ккк

Avatar

ХАРУУЛ ЗАНГИ 2019-08-21 66.181.167.53

хүүхдүүдийнхээ хоолны мөнгийг өгөхгүй гэх эцэг эх байхгүй байх. одоо бол хүүхдүүд өлсөөд ирдэг нь нууц биш. дэмжиж байна

Avatar

Zochin 2019-08-21 202.126.89.82

etseg eheec n avch nolohgui ylc daah xerdgtei buh um huvid baih bur ayultai

Avatar

Зочин 2019-08-21 49.0.212.245

Зөв, 2-рт автусанд мөнгөө төлсөн нь суудал дээр сууя

Avatar

zochin 2019-08-21 124.158.107.15

Etseg ekheer toluuleh gej bgaa bol ogdog tsalingaa oligtoi nemeed, uniin huurugdluu nyanaach, tegj bj huuhduuddee hangalttai zartsuulna biz dee, ted. Tatvariin mungiig ene met yumandaa oligtoi sain zartsuulahgui bj bas etseg ekhees avch tedend daramt uusgej oorsdoo ene 1650 togrogoor tootsson tosvo ideh ni uu, novshnuud chini.

Avatar

ПАРТИЗАН 2019-08-21 103.240.241.110

АН-С ГАРГАЖ ТӨЛБӨРТЭЙГЭЭР ТҮГЭЭЖ БАЙГАА МЭДЭЭНИЙ 1 НЬ ЭНЭ, МАЛЫН ХӨЛИЙН ТАТВАР ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДЭЭС МӨНГӨ АВАХ МЭТЭЭР АРД ТҮМНИЙГ ЭРХ БАРИГЧДАД САНАЛ ӨГӨХГҮЙ БОЛГОХ НЬ ЧУХАЛ БАЙГАА ЮМ , 60ТЭРБУМЫХАН ЖДҮ-Н ДУНД ЯС ХАЯЖ ЗАСГИЙГ АХИАД 1УНАГАЧИХВАЛ ЯЛАХ ГЭЭД БДГ

Avatar

Зочин 2019-08-21 112.72.12.9

ХҮҮХДИЙН ХООЛНЫ МӨНГИЙГ ЭЦЭГ ЭХЭЭР НЬ ТӨЛҮҮЛ БУСАД ЗАРДАЛ ТӨСВӨӨС БАЙЖ БОЛНО

Avatar

Зочин 2019-08-21 202.131.235.74

zov demjij baina 50000 huudee sard ogchihod ok ok

Avatar

Зочин 2019-08-21 192.82.64.190

Харин цэцэрлэгийн тогооч нар л хариуцлагатай байж хүүхдийн идэх ёстой норм, шаардлагыг хангасан хоол хийх хэрэгтэй. Соц үед ч зөөгөөд явдаг байсан. Үүн шиг л битгий айж үзээрэй

Avatar

Зочин 2019-08-21 66.181.168.200

эцэг эх нь төлдөг байж болноо. эцэг эх төлдөг болчихвол, бас л жил бүр тэрнийгээ нэмсээр хэдэн зуун мянга болно.

Avatar

Зочин 2019-08-21 122.201.19.99

зөв шүү. Хүүхдээсээ 30000 харамлах эцэг эх байхгүй. Хүүхэд чинь сайн хоолловол эрүүл саруул, өвчингүй байна шүү

Avatar

zochin 2019-08-21 203.91.115.250

Хоолны мөнгийг өөрсдөөсөө гаргаад ч болов заавал нэмэх хэрэгтэй. Сард 30-50 000 төгрөг нэмэхэд л чанарын өөрчлөлт гарна. Тэгэхгүй бол төрийн цэцэрлэгүүдийн ангид 30-аас дээш хүүхэд ирсэн өдөр жижиг аяганы дундуур шөл цай оногдож харагддаг. Нэгэнт мөнгө гаргаж байгаа болохоор өдөр бүр эцэг эхийн төлөөлөл хоолны амт чанарыг шалгаж чадна. Тэрнээс биш багшийн хармаанд арав таван төгрөг хийгээд хүүхэддээ тус болж чадахгүй үнэн тэр шүү. Бас зарим багш аяга угаахгүйн тулд 2-р хоолыг гар дээр нь тавь

Avatar

Зочин 2019-08-21 66.181.161.87

Манай улс шиг нийт хүүхдүүдийнхээ 70, 80 хувийг үнэгүй цэцэрлэгт хамруулдаг улс бараг байхгүй байхаа.

Avatar

Зочин 2019-08-21 66.181.170.162

Цэцэрлэгийн эрхлэгч багш тогооч нар нь амт шимт тэжээлтэйг нь өөрсдөө гударчдаг, эцэг эхчүүдээс мөнгө татаад үр дүн адил байх болно. Хяналтыг нь сайжруул.

Avatar

Зочин 2019-08-21 202.9.42.232

1650 төг юу болохын…нарийн хог вэ…тогооч багш нар идээд юу шалих вэ

Avatar

зочин 2019-08-21 192.82.64.190

Өлсөөд орж ирдэгийг бараг бүх эцэг эх хэлдэг. Иймд мөнгийг нь өгч хүүхдээ цатгалан, зөв хооллууцгаая

Avatar

Мйэйй 2019-08-21 103.9.90.130

Хуучин социализмын үед ч эцэг, эх төлдөг байсан. Арай дэндүү популизмдаж байна.

Avatar

Зочин 2019-08-21 66.181.189.206

аль эрт тэгэх байсан юм. Хүүхдийнхээ төлөө хоолны мөнгө өгөх л хэрэгтэйштээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж