Киану Ривз "Матрикс 4"-т Неогийн дүрээрээ эргэн ирнэ

Хуучирсан мэдээ: 2019.08.21-нд нийтлэгдсэн

Киану Ривз "Матрикс 4"-т Неогийн дүрээрээ эргэн ирнэ

Киану Ривз "Матрикс 4"-т Неогийн дүрээрээ эргэн ирнэ

Зохиолч, найруулагч Лана Вачовски "Матриц" киноны дөрөвдүгээр ангийн зохиолыг бичиж, жүжигчин Киану Ривз, Кэрри-Энн Мосс нар Нео, Тринитийн дүрээрээ эргэн ирж байгаа ажээ.

“Warner Bros”, “Village Roadshow Pictures” компаниуд уг киног дэлхий даяар түгээх юм байна. “Warner Bros Pictures”-ийн дарга Тоби Эммерич мягмар гаригт мэдэгдэл хийж, "Бид Ланатай “Матриц”-ыг дахин “амилуулж” байгаадаа их баяртай байна. Лана бол жинхэнэ алсын хараатай, гайхалтай зохиолч, найруулагч юм" гэж хэлжээ. Эх сурвалжуудад мэдээлснээр, “Матрикс 4” кино 2020 оны эхээр олны хүртээл болох аж.

Шинжлэх ухааны уран зөгнөлт “The Matrix” киноны өмнөх ангиудыг зохиолч, найруулагч Лана Вачовски дүү Лиллигийн хамтаар бичсэн билээ. “The Matrix” 1999 онд, “The Matrix Reloaded”, “The Matrix Revolutions” 2003 онд тус тус үзэгчдийн хүртээл болж, дэлхий даяар нийт 1.6 тэрбум ам.долларын ашиг орлого олжээ.

“The Matrix” киноны 20 жилийг ойг тохиолдуулан сонгогдсон “AMC” театруудад уг киноны өмнөх ангиудыг наймдугаар сарын 30-наас дахин гаргахаар төлөвлөж байгаа аж.

Эх сурвалж: THE VARIETY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж