АНУ-аас ОХУ-д суух Элчин сайдаар Жон Салливаныг томилохоор төлөвлөжээ

Хуучирсан мэдээ: 2019.08.21-нд нийтлэгдсэн

АНУ-аас ОХУ-д суух Элчин сайдаар Жон Салливаныг томилохоор төлөвлөжээ

АНУ-аас ОХУ-д суух Элчин сайдаар Жон Салливаныг томилохоор төлөвлөжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Төрийн нарийн бичгийн даргын орлогч Жон Салливаныг АНУ-аас ОХУ-д суух дараагийн Элчин сайдаар томилохоор төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Түүнийг наймдугаар сарын эхээр огцорсон Жон Хантсманы оронд Москва руу илгээнэ гэж "Россия 24" телевизийн суваг мэдээлэв.

Жон Салливан өмнө нь АНУ-ын Худалдааны яаманд удаан хугацааны турш ажилласан, АНУ, Иракийн хооронд эдийн засгийн харилцаа тогтоох тусгай хороог удирдаж байжээ.

“Reuters” агентлаг өнгөрсөн Даваа гаригт “Хойд Солонгостой цөмийн зэвсгийн асуудлаар яриа хэлэлцээ хийж, хүчин чармайлт гаргаж буй, дипломатч Стивен Бигуныг АНУ-аас ОХУ-д суух дараагийн Элчин сайдаар томилохоор хэлэлцэж байна” хэмээн мэдээлсэн билээ. Өнөөдөр тус агентлаг дипломатч Стивен Бигун АНУ-аас ОХУ-д суух Элчин сайдаар томилогдохгүй гэж мэдээлжээ.

Эх сурвалж: РОССИЯ 24

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж