Амазоны ширэнгэн ой түймэрт нэрвэгджээ | News.MN

Амазоны ширэнгэн ой түймэрт нэрвэгджээ

Амазоны ширэнгэн ой түймэрт нэрвэгджээ

Амазоны ширэнгэн ой түймэрт нэрвэгджээ

Бразилын Амазоны ширэнгэн ойн түймэр хурдацтай тархаж байгаа талаар Сансар судлалын үндэсний хүрээлэн (ССҮХ)-гээс анхааруулсан байна. Тус ширэнгэн ойд энэ жил маш олон удаа түймэр гарч байгаа бөгөөд 2018 оны мөн үеийнхээс 83%-иар өссөн гэж BBC агентлаг мэдээлжээ. Түймрийн утаа өнгөрсөн даваа гаригт /2019.08.19/ Сан-Паулу хотыг бүрхсэн байна.

Бразилын Ерөнхийлөгч Жэйр Болсонаро ойжуулалт хариуцсан агентлагийн даргыг ажлаас нь халснаас хойш долоо хоногийн дараа ойн түймэр дэгджээ. Байгаль хамгаалагчид үүнд Болсонарог буруутгаж буй бөгөөд хүний буруутай үйлдлээс үүдэн түймэр гарсан хэмээн үзэж байгаа аж. ССҮХ нь нэгдүгээр сараас наймдугаар сарын хооронд 72 мянга гаруй түймэр гарсныг илрүүлжээ. Энэ нь 2013 оноос хойшхи хамгийн өндөр үзүүлэлт аж.

Өнгөрсөн пүрэв гариг /2019.08.15/-аас хойш 9500 гаруй ой хээрийн түймэр гарсан нь ихэнхдээ Амазон мужид гарчээ. Хиймэл дагуулын зургуудаас үзэхэд, Бразилын хамгийн хойд муж болох Рораимаг түймрийн утаа бүрхсэн бөгөөд Амазонд түймрийн улмаас онцгой байдал зарлаад байгаа аж. Сансар судлалын хүрээлэнгийн судлаач Альберто Сетцер "Ройтерс" агентлагт “Энэ жил Амазоны нутгаар хур тунадас ороогүйн улмаас хуурайшилт үүсч, түймэр гарах шалтгаан болсон” гэж ярьжээ.

Э.УНДРАХ
Эх сурвалж: ВВС

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж