"Харилцагч компаниас болж 5 тэрбум төгрөгийн алдагдалд ороод байна" | News.MN

"Харилцагч компаниас болж 5 тэрбум төгрөгийн алдагдалд ороод байна"

"Харилцагч компаниас болж 5 тэрбум төгрөгийн алдагдалд ороод байна"

"Харилцагч компаниас болж 5 тэрбум төгрөгийн алдагдалд ороод байна"

"Нарны хүү Сарны охин" ХХК-аас өнөөдөр /2019.08.21/ мэдээлэл хийлээ. Тус компанийн захирал Д.Гүрсоронз  “Манай компани 2015 оноос эхлэн иргэдэд өөрийн санхүүжилтээр жилийн таван хувийн хүүтэй ипотекийн зээл олгож, орон сууцжуулах төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Төр засгийн зүгээс иргэдээс найман хувийн хүүтэй ипотекийн зээлд бүрэн хамруулж чадахгүй байгаа энэ үед манай компанийн хувьд таван хувийн хүүтэй энэ төслөө эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 16 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг гарган, нийт 200 орчим өрхийг 5-20 жилийн хугацаатайгаар жилийн таван  хувийн хүүтэйгээр орон сууцны зээлд хамруулан, орон сууцжуулаад байна. Түүнчлэн жилийн найм болон таван хувийн хүүтэй зээлийн хооронд асар их ялгаа байгаа.

Тухайлбал, 15 жилийн хугацаатай, жилийн найман хувийн хүүтэй, 100 сая төгрөгийн зээл авсан хүн 15 жилийн хугацаатай, жилийн таван хувийн хүүтэй 100 сая төгрөгийн зээл авсан хүнээс 30 сая төгрөгийн хүүг илүү төлдөг гэсэн тооцоолол бий.

Гэвч сүүлийн нэг жилийн хугацаанд манай төсөл зогсонги байдалд орж, захиалагчдаа хохирооход хүрсэн. Тодруулбал, манай харилцагч компани болох “Нүүдэлчин групп” ХХК-ийн бизнесийн ёс зүйгүй үйлдлээс болж алдагдалд орж, захиалагчдаа хохирооход хүрээд байна. Учир нь “Нүүдэлчин групп “ ХХК-тай “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” 2018 оны наймдугаар сарын 21-ний өдөр 116 сая төгрөгийн гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн шар хадны 67-1 хаягт байрлах 3300 метр квадрат газар, зургадугаар сарын 21-нд “Үл хөдлөх хөрөнгө газрын хамт худалдах, худалдан авах “ нэг тэрбум 300 сая төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ байгуулж худалдан авсан. Өөрөөр хэлбэл хоёр өөр үнэтэй хоёр гэрээг байгуулсан.

Улмаар “Нүүдэлчин групп”  ХХК-ийн зүгээс НӨАТ-ын болон бусад татвараа бага үнэтэй гэрээгээр төлнө гэснээс болоод гэрээний маргаан үүсч гэрээг цуцлах талаар яриад хоёр сар өнгөрлөө. Үүнээс болж өнөөдрийн байдлаар манай компани 5.1 тэрбум төгрөгийн хохирол үүрээд зогсохгүй иргэдийг хөнгөлөлттэй үнээр орон сууцжуулах “Амар амгалан” 2,3 төсөл үргэлжлэх боломжгүй болоод байна" гэв. 

Дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-“Амар амгалан-1″ хотхонд мөнгөө өгчхөөд орж чадаагүй хохирсон олон хүмүүс бий. Тэдгээр хүмүүсийн асуудлыг хэрхэн шийдэх юм бэ?

– “Амар амгалан-1″ хотхон нь 93 айлын орон сууц. Өнөөдрийн байдлаар 60 орчим айл орон сууцанд орсон. "Амар амгалан 1″ дээр үлдсэн айлууд яагаад орж чадахгүй вэ гэхээр бусад барилгын компаниуд байрыг хувь лизингээр зарахдаа ордерийг нь гаргахгүйгээр тухайн иргэнд зардаг. Монгол Улсад одоогоор мөрдөгдөж байгаа хуулийнхаа дагуу барилгын компани хэн нэгэн иргэний өмчийг барьцаалж хүүтэй орлого олно гэсэн ойлголт байдаггүй. Харин бид тухайн иргэнийхээ ордерийг гаргаж өгдөг. Худалдан авсан иргэн ордер гаргуулахын тулд ямар нэгэн банк бус санхүүгийн байгууллагатай хамтарч ажиллах юм бол барьцаа хийх эрхтэй болж байгаа юм. Бид банк бус санхүүгийн байгууллатай гэрээ хийгээд барьцаалбар хийгдээд явахад бэлэн болсон байсан. “Амар амгалан-1" төсөлд хамрагдаж чадаагүй 30 гаруй иргэн бий. Тэдгээр хүмүүсийн хувьд банк бус санхүүгийн байгууллагаас  тавьсан шаардлагад хүрэхгүй хүмүүс. Түүнээс биш манай компаниас хамаарах зүйл биш юм.

-Хохирсон хүмүүсийн мөнгийг нь яагаад буцааж өгч болохгүй байгаа юм бэ?

-“Амар амгалан-1″ хотхоныг таван сард улсын комисс хүлээж авсан. Хохирсон гэхээсээ илүүтэйгээр банк бус санхүүгийн байгууллагын шаардлагыг хангаагүйг гэж ойлговол зөв юм. Манай компани “Нүүдэлчин групп”ХХК-аас таван тэрбум төгрөгийн авлагатай байгаа учраас хохирсон хүмүүсийн мөнгийг өгөхөд саад учраад байна. Бид цагдаагийн байгууллагад хандаад дээрх асуудлыг шалгуулж байгаа. “Амар амгалан” 1,2 хотхоноос гэрээ нь цуцлагдсан 200 орчим харилцагч бий.  “Гэрээ цуцлагдах юм бол тухайн байр зарагдсан тохиолдолд мөнгийг буцаан олгоно” гэж хоёр талын гэрээнд заасан байгаа. Өчигдөр дөрвөн хүний байрны мөнгийг буцааж олгосон.

-“Амар амгалан-2” хотхоны талаар дурдвал?

-“Амар амгалан-2″ төсөл ашиглалтад орох хугацаа нь өнгөрөөд явж байна. Амар амгалан 1 төсөл 2018 оны арванхоёрдугаар сарын 30-нд ашиглалтад орох ёстой байсан. Орон сууцны хөтөлбөрүүд нэг нь нөгөөгөөсөө хамаардаг.  Зургадугаар сарын 1-ээс “Амар амгалан” 1 төсөл борлуултад ороод явсан болохоор “Амар амгалан” 2  төсөл зургаан сараар хойшилсон. Уг нь өдийд ашиглалтад орох байсан юм. Гол асуудал нь “Нүүдэлчин групп”-ээс хамаараад байна.

-“Нүүдэлчин групп” мөнгөө буцааж өгөхгүй бол яах вэ? Та нар “Нүүдэлчин групп” руу л буруугаа чихээд байх юм.

– “Нүүдэлчин групп”  санхүүгийн хувьд  чадвартай компани. Дотроо бас хэд, хэдэн охин компани тэргүүлдэг, олон компанид хувьцаа эзэмшдэг гэж сонссон.  Хохироосон хөрөнгийг удаахгүй гаргаад өгчих байх гэж найдаж байна.

Э.БУРАМ

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-21 43.242.242.67

116 +1300=5100 ?

Avatar

Зочин 2019-08-21 202.9.42.1

Хувийн компани жилийн 5%-ийн хүү санал болгож байгаа нь өөрийгөө дампууруулах алхам шүү дээ.Хоердагч зах зээл дээр бага эх эх үүсвэртэй зээл олж чадаагйү л бол энэ бол дампуурах санаачлага ! Төгрөгийн жилийн ханшны уналт хийгээд төсвийн инфляц зэргийг жилийн 5% яагаад ч давж гарч, ашигтай ажиллах боломж байхгуй.

Avatar

Иргэн 2019-08-21 59.153.112.10

Угаасаа л сонсоход худлаа гоё гоё юм амласан юм хулхиных л байдагшдээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж