Тээвэрлэлтийн явцад зургаан ямаа үхэж, 45 нь дарагджээ | News.MN

Тээвэрлэлтийн явцад зургаан ямаа үхэж, 45 нь дарагджээ

Тээвэрлэлтийн явцад зургаан ямаа үхэж, 45 нь дарагджээ

Тээвэрлэлтийн явцад  зургаан ямаа үхэж, 45 нь дарагджээ

Баянхонгор аймгийн Бууцагаан сумаас Улаанбаатар хот руу зориулалтын бус тээшинд мал амьтан тээвэрлэснээс болж, зургаан ямаа хорогджээ. Тодруулбал, 0310/0032146 дугаар мал амьтны эрүүл мэндийн гарал үүслийн гэрчилгээтэй 470 тоо толгой ямааг таван давхар бүхий, хоорондын зай нь 52 см өндөртэй төмөр сараалжин төхөөрөмжид ачиж тээвэрлэснээс болж, 45 нь дарагдаж, зургаа нь үхсэн байжээ. Уг зөрчлийг СХД-ийн 32 дугаар хорооны нутаг Дунфан интернэшнл трейд ХХК-ийн хашаанд иргэн Б.А-д мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт хийх явцад илрүүлсэн аж.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас дүүргийн мал эмнэлгийн тасгийн эрхлэгчийн хяналт дор үхсэн зургаан ямааг устгалд оруулсан байна. Иргэн Б.А-д холбогдох зөрчлийг үндэслэн зөрчлийн хэрэг нээн үргэлжлүүлэн шалгаж буй юм.

Б.ЦЭЦЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-08-21 202.179.27.99

дунфан гэж монгол үг байхгүй байх гадаадын компани юм болов уу

Avatar

Зочин 2019-08-21 69.147.214.174

Мал амьтныг ч тээвэрлэхэд бас хүнлэг баймаар даа…Монголоо алдмарууд…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж