Тээвэрлэлтийн явцад зургаан ямаа үхэж, 45 нь дарагджээ

Хуучирсан мэдээ: 2019.08.21-нд нийтлэгдсэн

Тээвэрлэлтийн явцад зургаан ямаа үхэж, 45 нь дарагджээ

Тээвэрлэлтийн явцад  зургаан ямаа үхэж, 45 нь дарагджээ

Баянхонгор аймгийн Бууцагаан сумаас Улаанбаатар хот руу зориулалтын бус тээшинд мал амьтан тээвэрлэснээс болж, зургаан ямаа хорогджээ. Тодруулбал, 0310/0032146 дугаар мал амьтны эрүүл мэндийн гарал үүслийн гэрчилгээтэй 470 тоо толгой ямааг таван давхар бүхий, хоорондын зай нь 52 см өндөртэй төмөр сараалжин төхөөрөмжид ачиж тээвэрлэснээс болж, 45 нь дарагдаж, зургаа нь үхсэн байжээ. Уг зөрчлийг СХД-ийн 32 дугаар хорооны нутаг Дунфан интернэшнл трейд ХХК-ийн хашаанд иргэн Б.А-д мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт хийх явцад илрүүлсэн аж.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас дүүргийн мал эмнэлгийн тасгийн эрхлэгчийн хяналт дор үхсэн зургаан ямааг устгалд оруулсан байна. Иргэн Б.А-д холбогдох зөрчлийг үндэслэн зөрчлийн хэрэг нээн үргэлжлүүлэн шалгаж буй юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж