Тайвань АНУ-аас 66 ширхэг сөнөөгч онгоц худалдан авахаар болжээ

Хуучирсан мэдээ: 2019.08.21-нд нийтлэгдсэн

Тайвань АНУ-аас 66 ширхэг сөнөөгч онгоц худалдан авахаар болжээ

Тайвань АНУ-аас 66 ширхэг сөнөөгч онгоц худалдан авахаар болжээ

Тайваньд 66 ширхэг шинэ F-16 сөнөөгч онгоц нийлүүлэх наймааг АНУ-ын Засгийн газар өчигдөр /2019.08.20/ баталжээ. Эдгээр онгоцны нийт үнэ найман тэрбум ам.доллар болж байгаа бөгөөд АНУ, Тайвань хоорондын хамгийн их үнийн дүнтэй зэвсгийн наймаа болж байна.

Энэхүү зэвсгийн наймаа нь Тайванийг Хятадын түрэмгий бодлогоос хамгаалахад өндөр ач холбогдолтой учир АНУ, Хятадын харилцааг улам хөндийрүүлж байна.

Онгоц нийлүүлэх асуудал яригдаж эхлэх Хятадын Гадаад хэргийн яам “Тайваний асуудал бол Хятадын газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнол, аюулгүй байдалтай холбоотой маш чухал асуудал. Хэрэв Тайваньд зэвсэг нийлүүлэхээ зогсоохгүй бол гарах бүх үр дагаврыг АНУ-ын тал хүлээх болно” гэж мэдэгдээд байсан юм.

АНУ өнгөрсөн онд гэхэд л 108 ширхэг M1A2T Абрамс танк, нисэх онгоц сөнөөх Стингер зөөврийн пуужин харвагч зэрэг нийт 2,2 тэрбум ам.долларын зэвсэг Тайваньд нийлүүлэх гэрээг үзэглэсэн байдаг. Ингээд 2010 оноос хойш АНУ-ын Засгийн газар Тайваньд нийт 15 тэрбум ам.долларын дүнтэй зэвсэг нийлүүлсэн байгаа юм.

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж