Трамп, Макрон нар Оросыг "Их 7"-д урихаар тохиролцов | News.MN

Трамп, Макрон нар Оросыг "Их 7"-д урихаар тохиролцов

Трамп, Макрон нар Оросыг "Их 7"-д урихаар тохиролцов

Трамп, Макрон нар Оросыг "Их 7"-д урихаар тохиролцов

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Францын Төрийн тэргүүн Эммаунель Макрон нар өнгөрсөн мягмар гаригт утсаар ярьж, ирэх жил АНУ-д болох "Их 7"-гийн уулзалтад Москваг урьж оролцуулахаар тохиролцсон байна.

Трамп хэдхэн хоногийн өмнө Цагаан ордны Зууван танхимд Румыны Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ “ОХУ энэ бүлэгт багтах нь илүү зохимжтой” гэж хэлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч 2020 онд болох "Их 7"-ийн дараагийн уулзалтад ОХУ-ыг оролцуулахаар төлөвлөж байгаа талаар CNN-ийн сэтгүүлч Кайли Атвуд АНУ-ын Засаг захиргааны эх сурвалжийн мэдээллээс иш татан твиттер хуудастаа жиргэсэн байна.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Оросыг тус дээд хэмжээний уулзалтад урих санаачилга гаргажээ. Сэтгүүлчийн мэдээлснээр, ирэх амралтын өдрүүдэд Биарриц хотод болох "Их долоо"-гийн дээд хэмжээний уулзалт дээр энэ асуудлыг хэлэлцэх аж.

“РИА Новости” агентлагийн сануулснаар, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Даваа гаригт Францын Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ “Их 7”-гийн орнуудтай хийсэн аливаа харилцаа холбоо ашигтайг дурдаад, “Их-8” форматыг дахин эхлүүлэхийг үгүйсгээгүй байна. Крым, Украины асуудлаас үүдэн дэлхийн тэргүүлэгч долоон орны уулзалтад 2014 оноос хойш ОХУ-ыг уриагүй билээ.

Эх сурвалж: CNN, BFM

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-08-21 182.160.36.68

нөгөө путиныг үзэн яддаг, элдвээр дууддаг ардчиллагчид хааччихсан бэ, ойрд сонсогдохгүй байх чинь

Avatar

kub 2019-08-21 103.212.116.124

khyatadyn ayuulyg shuud ilerkhiilj uls turch Tramp bolood baindaa, tuukhend yaaj uldekhee meddeg l khun yum shig bga yum

Avatar

Зочин 2019-08-21 103.26.194.15

Хитад , Энэтхэг байхгvй их 7 энтр гэж юу байхав дээ!! Хошин шогийн юм болждээ.

Avatar

Зочин 2019-08-21 64.119.20.7

7 хожгор л байхгуй юу.

Avatar

зочин 2019-08-21 66.181.161.52

Трамп ч нохой до .. Нэг өглөө буруу хөл дээрээ босчихвол ,, Урилагаа цуцаллаа ,, л гэж чаах вий ..

Avatar

Зочин 2019-08-21 64.119.20.7

Ухаалаг, сэргэлэн 1 можгор нь 7 хожгортой нэгдэхгүй л дээ. Гуйх ч үгүй. ккккккк

Avatar

Зочин 2019-08-21 64.119.24.13

Их найм ч байна уу,долоо ч байна уу,юу ч шийддэггүй л уулзалт байдаг юм билээ.Тэгэхээр орос тэрэнд нь оролцоод байх хэрэг байна уу.

Avatar

иргзн 2019-08-21 202.179.26.185

Оросууд тэр Их 7-д нь орж яадгийн тэртээ тэргүй наадуул чинь Хориг тавиад байхад тэрэнд нь орсон ороогүй болоод л байна, Харин наадуул чинь Оросуудгүйгээр ямар нэг Асуудал шийдэхэд Хүндэрэлтэй байгаа болоод Оросуудад санал тавих гэж байгаа юм, Оросууд Бүү ор,

Avatar

Зочин 2019-08-21 172.58.139.63

Хэхэ энэ малын бичиж байгааг

Avatar

Зочин 2019-08-21 49.0.212.245

72 настай үхэр америк үхээсэй

Avatar

HM 2019-08-21 90.209.134.233

Tegmeer um daa.

Avatar

Зочин 2019-08-21 69.147.214.174

Мюнхений хуйвалдаан шиг юм болох вий дээ.

Avatar

Зочин 2019-08-21 202.131.245.243

Мюнхений хуйвалдаанд Орос оролцоогүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж