Трамп, Макрон нар Оросыг "Их 7"-д урихаар тохиролцов

Хуучирсан мэдээ: 2019.08.21-нд нийтлэгдсэн

Трамп, Макрон нар Оросыг "Их 7"-д урихаар тохиролцов

Трамп, Макрон нар Оросыг "Их 7"-д урихаар тохиролцов

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Францын Төрийн тэргүүн Эммаунель Макрон нар өнгөрсөн мягмар гаригт утсаар ярьж, ирэх жил АНУ-д болох "Их 7"-гийн уулзалтад Москваг урьж оролцуулахаар тохиролцсон байна.

Трамп хэдхэн хоногийн өмнө Цагаан ордны Зууван танхимд Румыны Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ “ОХУ энэ бүлэгт багтах нь илүү зохимжтой” гэж хэлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч 2020 онд болох "Их 7"-ийн дараагийн уулзалтад ОХУ-ыг оролцуулахаар төлөвлөж байгаа талаар CNN-ийн сэтгүүлч Кайли Атвуд АНУ-ын Засаг захиргааны эх сурвалжийн мэдээллээс иш татан твиттер хуудастаа жиргэсэн байна.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Оросыг тус дээд хэмжээний уулзалтад урих санаачилга гаргажээ. Сэтгүүлчийн мэдээлснээр, ирэх амралтын өдрүүдэд Биарриц хотод болох "Их долоо"-гийн дээд хэмжээний уулзалт дээр энэ асуудлыг хэлэлцэх аж.

“РИА Новости” агентлагийн сануулснаар, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Даваа гаригт Францын Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ “Их 7”-гийн орнуудтай хийсэн аливаа харилцаа холбоо ашигтайг дурдаад, “Их-8” форматыг дахин эхлүүлэхийг үгүйсгээгүй байна. Крым, Украины асуудлаас үүдэн дэлхийн тэргүүлэгч долоон орны уулзалтад 2014 оноос хойш ОХУ-ыг уриагүй билээ.

Эх сурвалж: CNN, BFM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж