Монгол Улсын гавьяат жүжигчин, “Чингис хаан” одонт Г.Ариунбаатар Г.Ц.Цыдынжаповын нэрэмжит Буриадын дуурь, бүжгийн академик театрт ирэх есдүгээр сарын 15-22-нд Л.Л.Линховины нэрэмжит дуурийн наадамд уригджээ. Тус наадмыг Г.Ариунбаатарын багш ОХУ-ын ардын жүжигчин Дарима Линховин зохион байгуулдаг билээ.
Гурван жилд нэг удаа зохиогддог тус наадамд гавьяат жүжигчин Г.Ариунбаатараас гадна дуучин Б.Гомбо-Очир уригдсан бөгөөд Чиа Амос “Сингапур”, Виталий Шевелов, Георгий Албегов нар нийт дөрвөн дуурийг үзэгчдэд хүргэх гэнэ. Анх 1990 оноос Улаан-Үүдийн алдарт дуучин Л.Линховины нэрэмжит наадмыг зохион байгуулж эхэлсэн түүхтэй.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ