2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр нийслэлийн Шуурхай удирдлагын төвийн 310005 тоот утсанд Баянгол дүүргийн 14 дүгээр хороо “Ачлал их дэлгүүрийн арын замд могой байна” гэсэн иргэний мэдээллийн дагуу нийслэлийн Байгаль орчны газраас газар дээр нь очиход бамбай хоншоорт могой ил анзаарагдах гэмтэл бэртэлгүй байсан тул барьж байгальд нь эргүүлэн тавилаа.
Нийслэл хот орчимд бамбай хоншоорт болон рашааны гэх 2 зүйлийн могой тархсан байдаг. Рашааны могой нь хоргүй, бамбай хоншоорт могой нь хортой зүйл учир суурьшлын бүсэд могой орж ирсэн тохиолдолд мэргэжлийн байгууллагад мэдээлэх нь зүйтэй. Ойрын хугацаанд хур бороо их орж байгаагаас шалтгаалан үер усаар дамжин суурьшлын бүсэд орж ирэх тохиолдлууд их гарч байна.
Мэдээлэл өгсөн Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны иргэн Б.Ойдовдоржид талархал илэрхийлж, байгалийн зэрлэг амьтдыг суурьшлын бүсэд орж ирсэн үед нь нийслэлийн Байгаль орчны газрын 11 323780 тоот утас болон нийслэлийн Шуурхай удирдлагын төвийн утсанд мэдэгдэж байхыг хүсье.
Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР
Холбоотой мэдээ