Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор "Үлэг гүрвэлийн музей"-г энэ оны наймдугаар сард татан буулгах шийдвэр гарч, "Байгалийн түүхийн музей"-д нэгтгэсэн билээ. Улмаар Байгалийн түүхийн музейн шинэ барилгыг "Их тэнгэрийн ам"-д /Хан-Уул дүүргийн 11-р хороо/ 7,5 га талбайд барихаар болжээ.
Барилгын зураг төслийг боловсруулахад шаардагдах 400 сая төгрөгийг Засгийн газрын нөөцөөс гаргаж, одоо тендерийн үнэлгээ хийх шатандаа явж байгаа аж. Юутай ч музейн шинэ барилга одоогийнхоос тав дахин том болно гэдгийг албаныхан мэдээлж буй юм.
Холбоотой мэдээ