Жүдо бөхийн ДАШТ-д өрсөлдөх Японы шигшээ баг

Хуучирсан мэдээ: 2019.08.21-нд нийтлэгдсэн

Жүдо бөхийн ДАШТ-д өрсөлдөх Японы шигшээ баг

Жүдо бөхийн ДАШТ-д өрсөлдөх Японы шигшээ баг

Ирэх 2020 онд арлын Япон улсын нийслэл Токио хотноо зуны олимпийн XXXII наадмыг хүлээн авна. Тэртээ 1964 онд зуны олимпийн XVIII наадмыг хүлээн авч байсан Токио хот 56 жилийн дараа дахин зуны олимпийн наадмыг хүлээн авах гэж байна.

Зуны олимпийн наадмын спортын төрөл болох жүдо бөхийн 2019 оны ДАШТ-ийг зохион байгуулж буй Япон улс энэ удаагийн дэлхийн аваргад ихээхэн ач холбогдол өгч байгаа нь дамжиггүй. Учир нь ирэх онд олимпийн наадмыг хүлээн авах Япон улсын жүдо бөхийн шигшээ баг багаараа өндөр амжилт үзүүлэх зорилго өвөрлөж байгаа. Иймд энэ жилийн ДАШТ-д чамбайхан бэлтгэж байгаа болов уу? Япон улс бол жүдо бөхийн эх орон бөгөөд үүнийг илтгэх нэгэн үзүүлэлт бол олимп, дэлхийн дэвжээнд хамгийн олон медаль, хамгийн олон алтан медаль хүртсэн байгаагаас харж болно. Ингээд ирэх ням гарагт эхлэх жүдо бөхийн ДАШТ-д өрсөлдөх Японы шигшээ багийн бүрэлдэхүүнийг танилцуулая:

Эрэгтэй багийн бүрэлдэхүүн:

  • 60 кг: Наохиса Такато (Рио-2016 олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ий 2013, 2017, 2018 оны алт, 2014 оны хүрэл, 2017 оны ААШТ-ий алтан медальт. Энэ онд Парисын Их Дуулга болон Монреалын Гранпри тэмцээнүүдэд оролцон түрүүлсэн). Рюужу Нагаяма (2018 оны ДАШТ-ий хүрэл медальт. Энэ онд Бүх Японы АШТ болон Дюссельдорфын Их Дуулга тэмцээнд түрүүлсэн)
  • 66 кг: Хифуми Абе (ДАШТ-ий хошой аварга. Энэ онд Бүх Японы АШТ-д мөнгөн медаль хүртээд байгаа), Жоширо Маруяма (2018 оны Азийн наадмын мөнгөн медальт. Энэ онд Бүх Японы АШТ болон Дюссельдорфын Их Дуулга тэмцээнд түрүүлсэн)
  • 73 кг: Шохо Оно (Рио-2016 олимпийн алт, ДАШТ-ий хошой аварга, Азийн наадмын аварга. Энэ онд Бүх Японы АШТ болон Дюссельдорфын Их Дуулга тэмцээнд түрүүлсэн)
  • 81 кг: Сотаро Фуживара (2018 оны ДАШТ-ий мөнгөн медальт. Энэ онд Бүх Японы АШТ-д хүрэл медаль, Дюссельдорфын Их Дуулга тэмцээнд алт, Хөххотын Гранприд мөнгөн медаль хүртсэн)
  • 90 кг: Шойчиро Мукай (2017 оны ААШТ-ий хүрэл медальт. Энэ онд Бүх Японы АШТ-д алт, Унгарын Гранпри тэмцээнд мөнгөн медаль хүртсэн)
  • -100 кг: Арон Волф (2017 оны ДАШТ-ий алтан медальт. Энэ онд Бүх Японы АШТ-ий -100 кг-д мөнгө, үнэмлэхүй жинд алт, Унгарын Гранпри тэмцээнд алт, Парисын Их Дуулга тэмцээнд мөнгөн медаль хүртсэн)
  • +100 кг: Хисаёши Харасава (олимпийн мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт. Энэ онд Бүх Японы АШТ-д алт, Дюссельдорфын Их Дуулгад алт, Парисын Их Дуулгад мөнгөн, Загреб болон Монреалын Гранпри тэмцээнүүдэд мөнгөн медаль хүртсэн)

Эмэгтэй багийн бүрэлдэхүүн:

  • 48 кг: Фуна Тонаки (ДАШТ-ий алт, мөнгө, ААШТ-ий хүрэл медальт. Энэ онд Дюссельдорфын Их Дуулга болон Унгарын Гранпри тэмцээнүүдэд түрүүлсэн)
  • 52 кг: А.Шишимэ (ДАШТ-ий алт, мөнгө, ААШТ-ий хошой аварга. Энэ онд Бүх Японы аваргад дэд байр, Парисын Их Дуулгад алт, Бакугийн Их Дуулгад мөнгөн медаль хүртсэн), У.Абе (ДАШТ-ий алтан медальт. Энэ онд Хөххотын Гранпри тэмцээнд түрүүлсэн)
  • 57 кг: Ц.Ёшида (ДАШТ-ий алт, мөнгөн медальт. Энэ онд Бүх Японы аварга, Дюссельдорфын Их Дуулгад алт, Бакугийн Их Дуулгад мөнгөн медаль хүртсэн)
  • 63 кг: М.Таширо (ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт. Энэ онд Бүх Японы аварга, Дюссельдорф болон Бакугийн Их Дуулгад түрүүлсэн)
  • 70 кг: Ч.Арай (ДАШТ-ий хошой лалт, ААШТ-ий алт, мөнгөн медальт. Энэ онд Бакугийн Их Дуулгад түрүүлсэн)
  • -78 кг: Ш.Хамада (ДАШТ-ий алт, ААШТ-ий алтан медальт. Энэ онд Бакугийн Их Дуулгад мөнгө, Монреалын Гранпри тэмцээнд түрүүлсэн)
  • +78 кг: А.Соне (Азийн наадмын алтан медальт. Энэ онд Бүх Японы аваргад үнэмлэхүй болон +78 кг-д алт, Парисын Их Дуулгад хүрэл, Загребын Гранпри тэмцээнд алт), С.Асахина (ДАШТ-ий хошой алт, мөнгөн медальт. Энэ онд Бүх Японы аваргад хошой мөнгө, Дюссельдорфын Их Дуулгад мөнгө, Монреалын Гранпри тэмцээнд алтан медаль хүртсэн)

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж