Телевизийн захирал, рок попын дуучдын амандаа аялах дууны аяыг зохиож өгдөг хөгжмийн зохиолч Л.Балхжав дуучид дундаа нэр хүндтэй. Тэрбээр хоёр хүүтэй. Том хүү Б.Чингүүн нь Бээжинд кино найруулагчаар төгсөж ирсэн, дорнын соёл сэтгэлгээтэй “киночин” залуу байдаг гэж олон нийт мэднэ.
Харин бага хүү болох Б.Билгүүний хувьд АНУ-д боловсрол эзэмшсэн төдийгүй наймдугаар сарын 19-ний өдөр Израйл улсын “Tel Aviv university” сургуулийг амжилттай дүүргэжээ. Тэрбээр жүжигчин М.Цэрэндолгор буюу Цэдотой 2015 оноос эхлэн үерхэж эхэлсэн юм. Үзэгчид М.Цэрэндолгорыг, СТА жүжигчин Г.Ундармаагийн найруулсан “Тютю” уран сайхны киноны гол дүрд тоглосноор нь сайн мэдэх билээ.
Сонирхуулахад, Цэдо Израйлийн хамгийн олон уншигчтай “The jerusalem post style” сэтгүүлийн нүүрийг өнгөрсөн дөрөвдүгээр сард чимсэн бөгөөд найз залуугийнхаа төгсөлтийн баярт ийн очиж, олны нүдийг хужирлажээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ