Орост зураг авалтаа хийсэн гадаадын киночдод хөнгөлөлт үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2019.08.21-нд нийтлэгдсэн

Орост зураг авалтаа хийсэн гадаадын киночдод хөнгөлөлт үзүүлнэ

Орост зураг авалтаа хийсэн гадаадын киночдод хөнгөлөлт үзүүлнэ

ОХУ-ын нутаг дэвсгэрт киноны зураг авалтаа хийсэн гадаадын киночдын зарим зардалд хөнгөлөлт үзүүлэх болно хэмээн ОХУ-ын Кино, телевизийн продюсеруудын ассоциацийн ерөнхийлөгч Сергей Сельянов сэтгүүлчдэд мэдээллээ. Түүний хэлснээр энэ 2019 онд 70 сая рубль, 2020 онд 700 сая, 2021-2022 онд 1,5 тэрбум рубль зарцуулахаар төлөвлөсөн ажээ.

Энэ нь ОХУ-ын Засгийн газраас хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд хийгдэх ажил бөгөөд Сергей Сельяновын хэлснээр гадаадын кино компанийн зардлын 30-40 орчим хувийг буцаан олгох ажээ. Хөтөлбөр 2019 оны гуравдугаар улиралд эхэлж дөрвөн жил үргэлжлэх юм. Хөтөлбөрийг Российский экспортный центр хэрэгжүүлэх бөгөөд тус байгууллага энэ зорилгоор шинжээчдийн багийг томилж, шинжээчдийн саналыг үндэслэн зардлыг буцаан олгох ажээ. Шинжээчдийн багт ОХУ-ын Соёлын яам болон киноны салбарын мэргэжилтнүүд багтах юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж