Ураны үнэ 2020-2030 оны хооронд өндөр байх боломжтой | News.MN

Ураны үнэ 2020-2030 оны хооронд өндөр байх боломжтой

Ураны үнэ 2020-2030 оны хооронд өндөр байх боломжтой

Ураны үнэ 2020-2030 оны хооронд өндөр байх боломжтой

Дэлхий нийт эрчим хүчний 16 орчим хувийг цөмийн эрчим хүчнээс гарган авч хэрэглэж байна. Цөмийн эрчим хүчний техник технологи хурдацтай хөгжиж буй өнөө үед уран олборлон боловсруулж, атомын цахилгаан станцад өргөн ашиглахаас гадна цөмийн реакторуудыг тээврийн хэрэгслийн хүчний хөдөлгүүр болгон хэрэглэж байгаа билээ. Өнөөдрийн байдлаар дэлхий дээр 436 атомын цахилгаан станц ажиллаж байгаагаас АНУ-д 104, Францад 58, Японд 50, ОХУ-д 33, БНХАУ-д 17 станц бий аж.

Уран нь газрын хэвлий болон далайн гүнд тархсан харьцангуй олдоц ихтэй байгалийн түүхий эд. Түүнийг агууламжаар нь ураны агууламж ихтэй хүдэр, ураны агууламж багатай хүдэр, гранит зэргээр ангилдаг. Дэлхийд тогтоогдоод байгаа ураны нөөцийн 29 хувь нь Австрали улсад байгаа бол 12 хувь нь Казахстанд, Канад, ОХУ-д тус бүр 9 хувь байдаг байна.

Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (ОУАЭА)-аас 2011 онд гаргасан улс орнуудын ураны нөөцийн мэдээллээс харахад манай улсын хойд хөрш ОХУ өөрийн газар нутгийн хэмжээнээс хамаарч, ураны нөөцөөр Австрали улсаас ч их байх боломжтой аж.

Уран нь иргэний болон цэргийн технологид ашиглагддаг стратегийн чухал түүхий эд учраас улс орнууд өөрийн нөөцийг бүрэн хэмжээгээр мэдээлдэггүй байх магадлалтай юм.

Улс орнууд хүн ам, эдийн засгийн өсөлт, түүхий эдийн хомсдол, байгаль, цаг уурын өөрчлөлт, эрчим хүчний аюулгүй байдал зэргээс үүдэн цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдэх тусам ураны хэрэгцээ шаардлага өсч буй юм.

Дэлхийд 5.9 сая.тонн ураны нөөц бүртгэгдсэнээс манай орны батлагдсан нөөц 141 мянга 500 тонн буюу дэлхийн нийт нөөцийн хоёр хувийг эзэлдэг байна. Жилд цөмийн эрчим хүчний станцуудад ашиглагдах ураны хэрэгцээ 67 мянган тонн байдаг аж.

Дэлхийн хэмжээнд 2014 оны байдлаар 56,2 мянган тонн уран олборлосон бөгөөд түүний 66 хувийг Казахстан, Канад, Австрали улсад олборложээ. Түүнчлэн нийт уран олборлолтын 51 хувийг орчин үеийн газар доор уусгах аргаар олборлосон байна. Казахстан улс 2009 оноос хойш уран олборлолтоор дэлхийд тэргүүлэх болсон бөгөөд 2011 онд дэлхийн нийт уран олборлолтын 35 хувийг эзэлсэн байна.

АНУ, ЗХУ тэргүүтэй улс орнууд ураны хайгуулыг 1945-1958 оны хооронд цэргийн зориулалтаар хийж байсан бол 1974-1983 оны хооронд эрчим хүч гаргаж авах зориулалтаар хийж байжээ.

Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн төлөөлөгч Н.Тэгшбаярын мэдээлснээр, дэлхийн хэмжээнд 1985-2003 онуудад ураны шинэ хайгуул бага хийгдсэн бол 2003 оноос хойш ураны үнэ өссөнөөр хайгуулын ажил эрчимжжээ. Ураны хайгуулын гуравдугаар үе буюу 2003-2011 онуудад нийт 400 гаруй жижиг компани байгуулагдаж, энэ салбарт 10 тэрбум орчим ам.доллар, эдгээрийн 60 гаруй хувийг өмнө нь хайгуул хийгдэж байсан газарт зарцуулсан байна.

-2020-2030 ОНЫ ХООРОНД УРАНЫ ҮНЭ ӨНДӨР БАЙХ БОЛОМЖТОЙ-

Сүүлийн жилүүдэд газар доор уусгах арга (in-situ leach)-ыг түлхүү ашиглаж буй ажээ. Тухайлбал, Казахстан улс нийт уран олборлолтын дийлэнх хувийг газар доор уусгах аргаар олборлож буй юм байна. Хятад улс 2020 он гэхэд АЦС-ынхаа чадлыг долоо дахин буюу 40мянга МВт хүртэл нэмэгдүүлэх буюу 50-иад реактор шинээр барихаар төлөвлөжээ.

Ураны үнэ нийлүүлэлт, хэрэгцээнээс хамаардаг. Хүйтэн дайны үед өсөх хандлагатай байсан ч ЗХУ задран унасны дараа ЗХУ, АНУ-ын хооронд байгуулсан цөмийн зэвсгийн олон тооны хошууг задлах гэрээнээс хойш ураны үнэ мэдэгдэхүйц унаж, нэг паунд уран 20 ам.долларт хүрч байжээ. 2007-2010 оны үед ураны үнэ дахин сэргэж, нэг паунд уран 100 ам.долларт хүрсэн байна. Одоогийн цөмийн эрчим хүчний хэрэгцээнээс хамаарч 2020-2030 оны хооронд ураны үнэ өндөр байх боломжтой гэж судлаачид үзжээ.

Манай орны хувьд ураны батлагдсан нөөц 141 мянга 500 тонн бол таамаг нөөц 1,5 сая тонн гэж үздэг. Дорнод дахь ураны бүлэг ордод хамаарах, Баяндун, Дашбалбар сумдын нутагт орших “Дорнод”, “Мардайн гол”, “Гурван булаг”-ийн ураны ордууд нь нэг хүдрийн зангилаанд, ойрхон байрлалтай стратегийн ач холбогдол бүхий ордууд юм.

Тус ордуудын ураны баталгаажсан нөөц: Дорнодын ордод-28868 тонн, Гурванбулагийн ордод-16073 тонн, Мардайд 1104 тонн аж. Нийт 53 мянга 807 га талбайг хамрах эдгээр ордын ураны хүдрийн нөөц 27 орчим сая тонн.

Уран байгальд байгаа байдлаараа хүний эрүүл мэндэд хоргүй бөгөөд ердийн тохиолдолд маш сул цацраг ялгаруулдаг ажээ. Ураныг олборлож, газрын хөрснөөс ялгаж эхэлсэн нөхцөлд уран биш гэхэд, бусад хүнд металлууд нь орчин тойронд хор хөнөөл үзүүлж, аюултай болж эхэлдэг байна. Уран нь хүнд металл ихтэй, чулуулаг газар ихээр тааралддаг ажээ.

Эх сурвалж: International Atomic Energy Agency, World-nuclear.org

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-08-21 202.9.42.59

Уг нь их ашигтай бизнэс , улсын сан хөмрөгт ч их нэмэртэй …. даанч үхэрнүүд ойлгохгүй ….

Avatar

21 2019-08-21 202.55.191.130

Urantaigaa zailaa

Avatar

uran demii 2019-08-21 202.131.251.130

ene demii, uran exportlovol butsaagaad tsomiin hayagdaliig n nutagtaa avah uureg huleedeg, haana ter ayuliig bulah yum.

Avatar

БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ 2019-08-21 49.0.218.142

МАНАЙ НЭГ ОЛНЫ ТАНИЛ НӨХӨР УРАН УХАХ ГЭЭД Л ДЭЭХНЭЭС ХОЙШ ЯНЗ БҮРИЙН УХУУЛГА ЯВУУЛААД Л БАЙГАА ЮМ ОЛОН ТҮМЭН БҮГДИЙГ ХАРЖ БАЙГАА ОДОО ЦАГ ӨӨР БОЛСОН ШҮҮ ДЭЭ

Avatar

Зочин 2019-08-21 49.0.212.245

Тэр чинь монголбанзны чулуунбат, ашгүй үхсэн

Avatar

news.mnnii2015 2019-08-21 107.77.165.9

yrbagch TSIgaan

Avatar

mkrvave/KM 2019-08-21 107.77.165.9

oopiin ajljn batlgt1shrxeg

Avatar

yrbg h 2019-08-21 107.77.165.9

TSIGaan

Avatar

yrbagch xylgaich,,xydlaa xyndrltei byteedgjjixbj hi 2019-08-21 107.77.165.9

k mbs

Avatar

hshaar,aluurch xylgaich yrbagch it to tsign 2019-08-21 107.77.165.9

bnga bardg

Avatar

Ajiljdaar,xylgaij Aaron,topuudr,,txnl 2019-08-21 107.77.165.9

oopiin

Avatar

Aluurjins 2019-08-21 107.77.165.9

URvagch xylgaij

Avatar

fbutedygr xolbogdgyi bx 2019-08-21 107.77.165.9

busrkmr bl

Avatar

ustyi Mai 2019-08-21 107.77.165.9

Esymrtxyncr,oc/ycr mepgshcn

Avatar

boovn tolgoit cindrom yje 2019-08-21 107.77.165.9

dapmtlgch,shornjuulgch, dain xiigeed ergej opcd ipcn opongyi tsign

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж