"19 аж ахуй нэгжийн 23 тусгай зөвшөөрлийг цуцаллаа" | News.MN

"19 аж ахуй нэгжийн 23 тусгай зөвшөөрлийг цуцаллаа"

"19 аж ахуй нэгжийн 23 тусгай зөвшөөрлийг цуцаллаа"

"19 аж ахуй нэгжийн 23 тусгай зөвшөөрлийг цуцаллаа"

Засгийн газар өнөөдөр /2019.08.21/ хуралдаж, хэд хэдэн асуудал хэлэлцлээ. Тус хуралдаанаар зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалт авах, хилийн зааг хязгаарлах тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон байна.

Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийлээ. Тэрбээр,

-Зарим газрын улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Ингэснээр Хэнтий аймгийн Дадал, Биндэр сумын зарим хэсгийг, Увс аймгийн Ховд, Бөхмөрөн, Ногоон нуур сумын зарим хэсэг, Баян-Өлгий аймгийн Ачит нуурын зарим хэсгийг байгалийн цогцолбор газраар өртгөсөн. Завхан аймгийн Дөрвөлжин сум хумын тал, Хэнтий аймгийн Батширээт, Бидэр сумын нутаг гутайн даваа, Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших байгалийн нөөц газрын ангиллаар, Хэнтий аймгийн Биндэр Хурх орчим, тус тус байгалийн цогцолбор болон дурсгалт газраар өргөтгөн авсан. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын төвийн орчмын 3090,16 га газрыг тусгай хамгаалалтаас чөлөөлөх тогтоолыг тус тус баталсан.  Ингэснээр нийт зургаан аймгийн 13 сумын нутагт дэвсгэрийн 1,2 сая га газрыг улсын тусгай хамгаалалттай газраар авч байна. Улсын хэмжээнд 32,8 сая га газар улсын тусгай хамгаалалттай газар байдаг байна.

Мөн өнөөдөр Хөвсгөл нуурын эрэг орчмыг эко аялал жуулчлалын бүс болгож,  шинээр аялал жуулчлалын чиглэлээр зөвшөөрөл, газар олгохгүй бөгөөд  Азийн хөгжлийн банкны тусламжаар Хөвсгөл нуурын эрэг орчмын дэд бүтцийг шийдвэрлэхээр болсон байна.

Түүнээс гадна Засгийн газрын хуралдаанаар уул уурхайн үйл ажиллагаа явуулахдаа байгаль экологийг сүйтгэсэн уул уурхайн тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан байна. Н.Цэрэнбат сайдын 2018 оны хоёрдугаар сарын 2-ны тушаалаар 202 тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгжид уул уурхайн үйл ажиллагаа явуулахдаа хууль зөрчихгүй, байгаль орчныг нөхөн сэргээхэд хамтран ажиллах санал хүргүүлжээ. Энэ хүрээнд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт хийх, нөхөн сэргээх үүргээ биелүүлэхэд хамтран ажиллах саналыг 202 аж ахуй нэгжид хүргүүлсэн байна. Ингэхдээ хуулиа биелүүлэхгүй бол хуулийн хатуу арга хэмжээ авна гэдгээ мэдэгдэж байжээ. Ийнхүү хамтран ажиллах, шалгалтын хүрээнд үүргээ биелүүлээгүй учраас 19 аж ахуй нэгжийн 23 тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргасан байна.

Тухайлбал, Архангай аймгийн Цэнхэр суманд үйл ажиллагаа явуулж байсан “Монгол газар” компанийн эзэмшиж байсан 13 тусгай зөвшөөрлийг цуцалсан байна. Тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан аж ахуй нэгжүүдийг удахгүй байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн хуулийн байгууллагад хандана гэдгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат онцоллоо.

Ш.ЧИМЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-08-21 66.181.161.52

Дээр доргүй худлаа сүржгэнцгээгээд л…… Байгаль орчин сүйтэгнэ гэж яг юуг хэлж байгаа юм болоо ? . Ухаж төнхсөн газар бол 3, 4 н жилийн дараа ор мөргүй л эдэгчихдэг юм байна лээ шд . Цөмийн реактор дэлбэрч байгаа юм шиг л сүржигнэлдээд байх юм . Эхлээд улс оронд МӨНГӨ хэрэгтэй биздэ.

Avatar

Зочин 2019-08-21 202.131.228.118

Голын эх ай савд уурхай эрхэлж уух усгүй болгож байгаль сүйтгэсэн газар хэзээ эдгэх үү.

Avatar

зочин 2019-08-21 202.9.42.59

1 жил … үсрээд 5 жил … …Ертөнцийг хамарсан цөмийн дайны сүйрэл боллоо гэхэд л 100 жилийн дотор л эдгэнэ . Хүн гээч амьтан энэ дэлхийг хэзээч сүйтгэж ЧАДАХГҮЙ ! …. ЧАДАХ ГҮЙЭЭЭЭЭЭ.

Avatar

Зочин 2019-08-21 202.126.89.89

Монгол улс эзэнтэй юм шүү гэдгийг харуулах хэрэгтэй. Чанга гар хэрэгтэй. Хүрэлсүхд баяр хүргэе. Ерөнхий сайд ийм л байх хэрэгтэй. Олигархуудтай хатуу тэмцэх хүн бидэнд хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-08-21 202.126.89.89

Монгол улс эзэнтэй юм шүү гэдгийг харуулах хэрэгтэй. Чанга гар хэрэгтэй. Хүрэлсүхд баяр хүргэе. Ерөнхий сайд хшн юйи л байх хэрэгтэй. Олигархуудтай хатуу тэмцэх хүн бидэнд хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-08-21 202.126.89.89

Маш зөв. Маш зөв. Эзэнгүй юм шиг тонгочсон, байгаль орчныг сүйтгэж байгаа луйварчид, хулгайч нартай хатуу тэмцэх хэрэгтэй. Хүрэлсүхд баяр хүргэе. Бидэнд ийм л ерөнхий сайд хэрэгтэй. Чангалах хэрэгтэй.

Avatar

Нутгийн иргэн 2019-08-21 66.181.189.220

Ямар хууль зөрчихсөн болоод ашиглалтаа эхлээгүй тасгай зөвшөөрөл цуцалдаг байна аа Миний мэдэхийн 5 ххк байх юм

Avatar

zochin 2019-08-21 66.181.187.217

ter zuwshuurliig ni tur olgooguy . turiin ner barisan awilgachid ugsun baykh shuu .

Avatar

zochin 2019-08-21 66.181.187.217

ZUW . ODOO KHEN DURTAY NI KHAA SAYGUY UKHDAG BOLSON . UKHAJ BISH BUTEEJ AMIDRAACH . MONGOLCHUUD MINI

Avatar

Иргэн 2019-08-21 64.119.26.14

Ардчилсан нийгэмд төр зөвшөөрөл олгосон л бол нөхөн олговор заавал өгөх ёстой. Мөн хяналт муу тавьсан Мэргэжлийн хяналтын байгууллагад хариуцлага тооцох ёстой юм. Тэрнээс аль нэгэн эрх мэдэлтэний попорч улс төрийн имжээ өсгөх арга биш шүү дээ

Avatar

Mongol 2019-08-21 2.247.247.236

Poproh bish ajil yavahdaj bna

Avatar

зочин 2019-08-21 64.119.20.177

орхон гол минь аврагдлаа баяр хүргье

Avatar

Зочин 2019-08-21 202.126.88.41

Цэгцлэх цаг нь болсон.

Avatar

Зочин 2019-08-21 203.91.115.38

Төр дээрэм хийчих юм байна даа, яах гэж анхнаасаа олгосон юм, иргэд л хохирч байгаа шүү дээ. Иргэдийнхээ нэг хэсгийн эрх ашгийг ноцтой хөндөж байж гавьяа байгуулсан юм шиг хуцаад байх юм даа. Эд нар ёстой бүтэхгүй,МАН СӨНӨТҮГЭЙ.

Avatar

Зочин 2019-08-21 43.228.131.207

чи эхлээд сөнө. хуулийнхаа дагуу үүргээ биелүүлээгүй зүгээр л сүйтгээд баяжаад буцаад нөхөн сэргээхгүй байгаа новшнуудыг юундаа өмгөөлсийн амьсгаа чинь

Avatar

Зочин 2019-08-21 49.0.218.142

маш зөв

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж