"Путин өөрөөс нь ухаалаг болохоор Обама Оросыг "Их 8″-аас хассан"

Хуучирсан мэдээ: 2019.08.21-нд нийтлэгдсэн

"Путин өөрөөс нь ухаалаг болохоор Обама Оросыг "Их 8″-аас хассан"

"Путин өөрөөс нь ухаалаг болохоор Обама Оросыг "Их 8″-аас хассан"

Дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй, эдийн засгаараа тэргүүлдэг АНУ, Герман, Франц, ОХУ, Япон, Итали, Их Британи, Канад зэрэг найман улс нэгдэн “Их 8” бүлгийг үүсгэсэн билээ. Харин 2014 онд ОХУ Украинаас Крымийн хойгийг булаан эзэлж, өөртөө нэгтгэснийхээ дараа энэ бүлгээс хасагдсанаар “Их 7” болсон.

“Их 7”-ийн бүлгийн уулзалт наймдугаар сарын 24-27-ны өдрүүдэд Франц улсад зохион байгуулагдах юм. Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп уг бүлэгт ОХУ-ыг буцааж нэмэх саналтай байгаагаа өчигдөр /2019.08.20/ ярьжээ.

Тэрбээр “Би “Их 7“-ийн хэд хэдэн чуулганд оролцож байсан. Миний бодлоор Путин өөрөөс нь илүү ухаалаг болохоор Ерөнхийлөгч Обама энэ бүлгээс Оросыг хасахыг хүссэн байх. Минийхээр бол ОХУ-ыг нэмээд Их Найм болгох нь илүү ач холбогдолтой” гэж ярьжээ.

Эх сурвалж: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
5
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж