Өмнөд Солонгос, АНУ хамтарсан цэргийн сургуулилалт хийсэн талаар мягмар гаригт “Yonhap” агентлаг /2019.08.20/ мэдээлэв. Хоёр орны цэргийн сургуулилалтын талаар Хойд Солонгосын албан ёсны сонинд "Энэ бол дайсагнасан үйлдэл, тэвчихийн аргагүй цэргийн өдөөн хатгалга" хэмээн Өмнөд Солонгос улсад анхааруулсан тухай мэдээлжээ.
Хойд Солонгос долдугаар сарын 25-наас хойш цөмийн зэвсгийн томоохон туршилт хийж, нийт зургаан удаа дунд болон ойрын зайн тусгалтай баллистик пуужин харвасан билээ. Хойд Солонгос ийнхүү удаа дараа пуужин харваснаас үүдэн Вашингтон, Пхеньяны цөмийн яриа хэлэлцээг эхлүүлэх магадлал өндөр байгааг албаныхан онцолжээ.
Энэ сарын эхээр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Дональд Трамп руу захидал илгээж, ойрын зайн пуужин туршсан явдалд уучлалт гуйж байна” гэж мэдэгдсэн. АНУ-ын Ерөнхийлөгч Трамп “Дасгал сургуулилт дуусмагц цөмийн хөтөлбөр талаарх яриа хэлэлцээгээ үргэлжлүүлнэ" гэж хэлжээ.
Э.УНДРАХ
Эх сурвалж: YONHAP
Холбоотой мэдээ