"Хип хоп"-чдын хамгийн том шоу болно

Хуучирсан мэдээ: 2019.08.20-нд нийтлэгдсэн

"Хип хоп"-чдын хамгийн том шоу болно

"Хип хоп"-чдын хамгийн том шоу болно

"Хип хоп"-чдын хамгийн том шоу болох “XXX-HIP HOP Trap Party” энэ сарын 30-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд товлогджээ. Тус шоу нь хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа нь энэ бөгөөд S&I, Vanquish зэрэг хамтлагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохоос гадна Буриад түмний Хатхур зу хамтлагийнхан ая дуугаа өргөх болсноороо онцлогтой.

Монголоос Айс Топ, S&I, Дижитал, Люмино, Mөнхийн реп, Флаш, дуучин Т.Мөнх-Эрдэнэ буюу Биг Жий, Н.Цэцэнбилэг буюу Цэцэ, DJ Заяа, Киви хамтлагийн дуучин Д.Уламбаяр, реп н.Хулан тэргүүтэй 40 гаруй хамтлаг, дуучид оролцоно.

Монголын үе үеийн хип хоп хамтлаг дуучдыг нэгтгэж, орчин цагийн Трап /Trap/ урсгалын гол төлөөлөл болсон уран бүтээлчдийг урин залах “XXX-HIP HOP Trap Party”-н тасалбарын үнэ 15000, 3 найзын багц 30000 төгрөгийн үнэтэй юм байна.

Э.БАГЛААЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж