Булган аймгийн Хутаг-Өндөр суманд судалгааны ажил хийлээ

Хуучирсан мэдээ: 2019.08.20-нд нийтлэгдсэн

Булган аймгийн Хутаг-Өндөр суманд судалгааны ажил хийлээ

Булган аймгийн Хутаг-Өндөр суманд судалгааны ажил хийлээ

Зэд Хантай Бүтээлийн нурууны ДЦГ-ын хамгаалалтын захиргаа Булган аймгийн Музейн захиргаатай хамтран хариуцсан бүс нутаг дахь түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн хайгуул, бүртгэл судалгаа хийх зорилгоор Хутаг-Өндөр сумын Баянгол, Бүгсий, Уураг, Сэлэнгэ сумын Цүүц, Харцайн чиглэлд судалгаа хийлээ.

Судалгааны дүнд зосон бичиг, хадны зураг, агуй, маанийн чулуу зэрэг бүртгэлтэй 5 зүйлийг баримтжуулж, шинээр агуй -1, хадны хөмөг -1, зосон зураг – 2, маанийн чулуу – 1 тус тус илрүүлж бүртгэлжүүллээ.

Мөн Булган аймгийн хамгийн өндөр цэг далайн түвшнээс дээш 2171 метр өндөр уулын нэр нь Дархан цаазат газрын онгон бүс Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутаг Давлан уул биш Сонгины горхины Хөндлөн асга уул гэдгийг тодорхойллоо.

Эх сурвалж: БОАЖЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж