Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

Хуучирсан мэдээ: 2019.08.20-нд нийтлэгдсэн

Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

Хан-Уул дүүргийн  удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр  зохион байгуулагдан 14 хоногийн хугацаанд гарсан цаг үеийн асуудлуудын талаар хэлтсийн дарга нар мэдээлэл танилцууллаа.

Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга Д.Даваасүрэн дээрх хугацаанд нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн 48 удаагийн дуудлага ирснээс тус дүүрэгт 7, үер усны 16 дуудлагыг хүлээн авч Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах ангиуд үүрэг гүйцэтгэн ажиллалаа. Энэ сарын 05-ны өдөр үргэлжлэн орсон усархаг борооны улмаас Яармаг дахь Наадамчдын гудамжны авто зам усанд автсан бөгөөд шалтгаан нь Богд уулаас урссан үерийн усыг зайлуулах шугам хоолойг хааж “Талст ширээт” компани барилга барьснаар үүдэн үерийн ус төв зам руу бууж, Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо Наадамчдын гудамж хэсгийн авто замын зорчих хэсэг болон явган хүний зам эвдэрч, авто замын зорчих хэсэг рүү үерийн ус  орсон.  Мөн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 19-ний өдөр  хүртэл галын аюулгүй байдлын тухай хууль, норм нормативын баримт бичгийн хэрэгжилтийг шалгах төлөвлөгөөт хяналт шалгалтыг нийт 40 объектод зохион байгуулж ажилласан зэрэг мэдээллүүдийг бэлтгэн танилцууллаа.
Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дэд дарга Ю.Дэмбэрэлсайхан, Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дэд дарга Ч.Алтанхуяг нар дүүргийн хэмжээнд гарсан гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, цаг үеийн тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа.
Замын цагдаагийн хэлтсийн дарга Н.Хангарьд 14 хоногт зам тээврийн ослын холбогдолтой  330 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулбал зам тээврийн ослын дуудлага, мэдээлэл 7.6%-иар өссөн байна. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 3899 жолоочид торгуулийн арга хэмжээ авсан бөгөөд өмнөх 14 хоногтой харьцуулбал 1.5%-иар буурсан талаарх мэдээллийг танилцууллаа.

Дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо Ерөнхий боловсролын сургуулийн засварын ажил 90%-тай явагдаж байгаа талаар болон сургууль, цэцэрлэгийн бүртгэлийн явцыг танилцууллаа.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан холбогдох албан тушаалтнуудад дараах үүрэг даалгавар өглөө.

Эх сурвалж: ХУД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж