Их Британий Консулын газрын ажилтан Хонконгод саатуулагджээ

Хуучирсан мэдээ: 2019.08.20-нд нийтлэгдсэн

Их Британий Консулын газрын ажилтан Хонконгод саатуулагджээ

Их Британий Консулын газрын ажилтан Хонконгод саатуулагджээ

Хонконг дахь Их Британий Консулын газрын ажилтан Саймон Ченг Хятадын Шэньжэн хотод очсоныхоо дараа буюу наймдугаар сарын 9-нөөс хойш ажилдаа ирээгүй талаар Хонконгийн хэвлэлүүд мэдээлжээ. Уг асуудлаар Их Британийн талаас Хонконгийн ажилтныг эх газрын Хятадад хоригдож буй эсэх тухай мэдээлэл авахаар хүсэлт гаргасан байна.

Одоогийн байдлаар Хятадын Гадаад хэргийн яам, цагдаа нар уг үйл явдлын талаар тайлбар өгөөгүй байгаа аж. Бээжин дэх Гадаад хамтын нөхөрлөлийн газрын хэвлэлийн төлөөлөгч "Манай багийн нэг гишүүн Шэньжэнээс Хонконг руу буцах замдаа саатуулагдсан, бидний санаа зовж байна. Гуандун муж, Хонконгийн засгийн газраас нэмэлт мэдээлэл авахаар ажиллаж байна” гэжээ.

Э.УНДРАХ
Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж