С.Амарсайхан: Хотын хүн амыг Аэро сити, Майдар зэрэг шинэ хотууд руу суурьшуулахаар төлөвлөж байна | News.MN

С.Амарсайхан: Хотын хүн амыг Аэро сити, Майдар зэрэг шинэ хотууд руу суурьшуулахаар төлөвлөж байна

С.Амарсайхан: Хотын хүн амыг Аэро сити, Майдар зэрэг шинэ хотууд руу суурьшуулахаар төлөвлөж байна

С.Амарсайхан: Хотын хүн амыг Аэро сити, Майдар зэрэг шинэ хотууд руу суурьшуулахаар төлөвлөж байна

Монгол Улс нь Азийн эдийн засаг, хөгжлийн асуудлыг хэлэлцдэг чухал суваг болох Азийн төлөөх Боао форумыг санаачлагч орнуудын нэг юм. Монгол Улсад зохион байгуулж буй форумын анхны арга хэмжээ болох “Улаанбаатарын Бага хурал” өнөөдөр Шангри-Ла зочид буудалд эхэллээ.

Улаанбаатар Бага хурлын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Азийн төлөөх Боао форумын дарга Бан Ги Мүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайд Д.Сумьяабазар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Алисжабана, Азийн төлөөх Боао форумын Ерөнхий нарийн бичгийн дарга Ли Баодун зэрэг албаны хүмүүс болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцов.

Форумыг нээж Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ Монгол Улс нь Азийн орнуудын хооронд эдийн засгийн асуудлаарх мэдээлэл солилцоо, харилцан уялдаатай үйл ажиллагааг гүнзгийрүүлэх зорилготой Азийн төлөөх Боао форумын үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг зорьж ирснийг тэмдэглээд Бага хурлыг Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх хүрээнд зохион байгуулж буйг онцолсон юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Улаанбаатар хоттой хамтран хэрэгжүүлэх боломжтой төслүүдийг форумд оролцогчдод танилцуулав. Тэрбээр илтгэлдээ “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод улсын нийт хүн амын 46 хувь нь амьдарч, Дотоодын нийт бүтээгдэхүүний 64.7 хувийг үйлдвэрлэж, бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 67.4 хувь, их дээд сургуулиудын 95.8 хувь, ерөнхий боловсролын сургуулийн 31.1 хувь, хүүхдийн цэцэрлэгийн 45.5 хувийг тус тус эзэлж, улс орны эдийн засаг, нийгэм, бизнес, санхүүгийн үйл ажиллагааны төв болон хөгжиж байна.

Тогтвортой хөгжил, амьдрахад таатай орчныг бий болгохын тулд ухаалаг технологид суурилсан шийдэлтэй, экологийн тэнцвэртэй ногоон хөгжилтэй, олон улсад өрсөлдөх чадвартай, дэд бүтэц хөгжсөн хүртээмжтэй, бизнес хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдсэн, иргэд нь ажилтай орлоготой, эдийн засгийн чадавхтай, эрүүл мэнд, боловсролын чанар хүртээмжийг шинэ түвшинд гаргах зорилтуудыг дэвшүүлэн хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Дээрх зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд ХОТ концепцыг боловсруулсан. Хотын хүн ам нэмэгдэхийн хэрээр шинэ суурьшлын бүсийг бий болгох зайлшгүй шаардлага бидний өмнө тулгарч байна. Энэ хүрээнд эхний ээлжид Азийн хөгжлийн банктай хамтран Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн дэд бүтцийн ажлуудыг хийж гүйцэтгэж байна. Цаашид хотын хүн амыг шинэ хотууд болох Аэро сити, Майдар зэрэг хотууд руу суурьшуулахаар төлөвлөж байна. Хотын найман бүсүүдэд урьдчилсан байдлаар 22.000 айлын орон сууцыг барихаар төлөвлөж байна. Ингэснээр агаар, орчны бохирдлыг бууруулж, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх боломж нь үүсч байна.

Нийслэлийн Орон сууцны корпорацаас хэрэгжүүлж буй “Буянт ухаа-2” орон сууцны төсөлд иргэдийг хамруулах ажлыг нээлттэй зарлаж, зохион байгуулсан. Тус үйл ажиллагааны хүрээнд 35.000 айл өрх системд бүртгүүлсэн нь Улаанбаатар хотод орон сууцны зах зээлийн эрэлтийг харуулж байна. Нийслэл Улаанбаатар хотын хүн амыг ажлын байраар хангахын тулд шинээр аж үйлдвэрийн паркуудыг бий болгох нь зүйтэй. Эхний ээлжинд Налайхын аж үйлдвэрийн паркийн ажлуудыг эхлүүлж байна. Цаашид Эмээлт, Багануур, Багахангай зэрэг аж үйлдвэрийн паркуудыг хөгжүүлэхээр төлөвлөсөн.

Улаанбаатар хотын ойр орчимд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах зайлшгүй шаардлага тулгарч байна. Ингэснээр хувийн аж ахуйн нэгжүүд татваргүй эдийн засгийн бүсэд үйл ажиллагаа явуулах боломжтой болно. Нийслэл хотын хүрээнд аж ахуйн нэгжүүдтэй хамтран томоохон төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх үүднээс Улаанбаатар Хөгжлийн корпораци, Улаанбаатар Хөрөнгө оруулалт, менежментийн компаниудыг шинээр үүсгэн байгуулсан. Ингэснээр Улс болон Нийслэлийн төсөв хүндрэлтэй үед төр-хувийн хэвшлийн түншлэлээр Нийслэл хотод хэрэгтэй төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой болсон” хэмээн онцолсон.

Мөн хотын төлөвлөлтийг та бүхэнд танилцуулсан ч бидэнд бас хэд хэдэн тулгамдсан асуудлууд байна. Агаар орчны бохирдол, ажилгүйдэл, сургууль, цэцэрлэгийн хүртээмж, гудамж замын тохижилт, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, камержуулалт, замын түгжрэл, авто зогсоол, орон сууцжуулалт, дахин төлөвлөлт, эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмж, дэд бүтцийн хангамж, хүүхэд залуучуудын хөгжих орчин, хүнсний аюулгүй байдал зэрэг асуудлууд нийслэлийн хэмжээнд тулгараад байгаа ч та бүхэнд бизнесийн шинэ боломж гэж харж байна.

Эдгээр асуудлуудыг та бүхэнтэй хамтран шийдвэрлэхэд нийслэл Улаанбаатар хотын зүгээс нээлттэй гээд, Улаанбаатар хотын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд гадаадын хөрөнгө оруулалт, Төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын оролцоо чухал гэдгийг онцолж хэллээ.

Бага хурлын үйл ажиллагаанд Монгол, Хятад, Өмнөд Солонгос, Пакистан зэрэг 10 гаруй орны 300 орчим Төрийн байгууллагын болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцож байна.

“Шинэ эрин үе дэх хамтын хөгжил дэвшлийн төлөөх уялдаатай үйл ажиллагаа” гэсэн ерөнхий сэдвийн дор зохион байгуулагдаж буй Улаанбаатарын бага хурлын үеэр “Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, бизнесийн боломжууд”, “Хөгжлийн зам” хөтөлбөрийг “Бүс ба Зам” санаачилгатай уялдуулан хэрэгжүүлэх нь”, “Дэд бүтцийн харилцан холбогдох байдлыг бүс нутгийн хүрээнд өргөжүүлэх нь”, “Ногоон хөгжлийг хамтын зорилт болгох нь” гэсэн сэдвээр хэлэлцүүлэг үргэлжилсэн юм.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-20 202.126.89.19

Negnee muulah, harluulah, doromjloh setguitei bolchihson yum shig l bna. Harin ch nudend haragdahuiz olon ajliig l hiij bna. Shidet savaatai bish, neg dor buhniig zasaj chadahgui l bh. Taniig demjij bna, bodlogiin ajluud chin niitstei bna, Amjilt husey.

Avatar

Зочин 2019-08-20 202.4.248.66

Ширээн дээр сууж ажил хийдэг чадвартай хүн байхгүй болсон юм бишүү. Үргэлж л ийш тийшээ юу хийж байгаа нь мэдэгдэхгүй явж цаг өнгөрөөж байгаа харагддаг. Хтоын дарга удирдлагандаа ажиллаж байгаа хүмүүсээ чадвартай мэдлэгтэй боловсролтой хүмүүсээр солих хэрэгтэй. Шалгалт аваад тэнцээгүйг нь халаад мөн шалгалтаар хүмүүсээ авах хэрэгтэй. Дарга өөрөө сууж ажиллахгүй нөгөө хэдэн ажилтан нь ажлаа хийж чадахгүй бүтээлч биш, санаачилж байгаа ажлууд нь оновчгүй байгаагаас ажлууд нь гал унтраах маягтай .

Avatar

УБ хотын иргэн 2019-08-20 192.82.65.180

хотын замыг засааач. Бороо орохоор аймшиг болох юм. Нар гарсан ч үерт өртсөн мэт шороо, хог байна. Хуралаа орхио. Хичнээн хуралд суулаа ч гар утасаа ширтээд, хоол идээд л , унтаад л. ямар ч үр дүнгүй. Өмнөх дарга нар чинь Солонгосчуудтай нийлж Сэлбэ голыг сэргээх төсөл чинь идээд уугаад дууссан биз дээ. Одоо дахин Солонгосчуудтай нийлж, идэж уух төсөлд оролцох гэж үү. Тэд өөрсдөө хөгжөөгүй, АНУ-н тусламжаар хөгжсөн. Үүнийг сануулах гэж цэргээ байрлуулдагийг мэдсэн биздээ.

Avatar

зочин 2019-08-20 66.181.186.209

нуух уу.Иргэдээс санал аваач.

Avatar

Зочин 2019-08-20 103.229.122.25

oyunii undraa lombard min h*** oo.

Avatar

Bolno 2019-08-20 43.242.243.59

Би сайхан сайхан хоолны нэр хэлваа, та нар савхадваа гэж

Avatar

Мито 2019-08-20 150.129.142.206

Амарсайхан дарга Баттулгад бөлдөгдүүлциин бндөө Араггүй л алсын хараагүй аймхай гар юм бндөө

Avatar

Зочин 2019-08-20 49.0.212.245

Та нарын л 2016 онд үхэн хатан өмөөрч сонгож гаргаж ирсэн МАН нам засаг чинь шүү дээ, хохь чинь одоо

Avatar

amdiral 2019-08-20 202.179.25.7

Amarcaihan amdirlaac tacarhai um ih yarih um daa . Nogoo Tuuliin burgaciig hydaad baican ahiinh companii acuudllaac humuuciin anhaarliig martagnuulah zorilgoor shal demii um dongcood baigaa um. Eronhiilogch odoo maidar hotoo baiguulna genee, gecen yaria gaduur tsuuraad baigaag halti duulaad , bac humuuciin tolgoi ugaah canaatai , Hotiin darga guai ta ehleedf bur naad zahii um hotiinhoo zamiin tugjree , hogoo yanzalchih daraa ni caihan , zuud zuudelj boloh biz

Avatar

Зочин 2019-08-20 182.160.0.104

hotiin darga С.Амарсайхан ehleed yuunii omno avtobus niitiin teevriin changa hogjmiig boliulah heregtei. ondor hogjiltei ornuudiin jishgeer avtobus niitiin teeveriin jolooch niitiin unaand duraaraa zohioliin duu oriluulj yavdagiig byr boliulah heregtei.

Avatar

Зочин 2019-08-20 133.6.240.14

Ene Amarsaikhan Ulaanbaatar hotiin bish burhanii hoshoonii karkaztai Maidar hotiin darga bh

Avatar

Зочин 2019-08-20 150.129.140.17

Амарсайхан гэдэг хүний мэдрэл зүгээр биз Бурханы хөшөөний төмөр карказны тэнд хэн очиж амьдрах юм болж бнаа. Ойрын 10 жилд тэнд хот босохгүй . Ярих юмаа багцаатай яриачээ. Майдар орчмын газрыг 47 тэрбумаар төрд эргүүлж зарсан луйварыг яах уу??

Avatar

zaluu 2019-08-20 202.126.89.219

bitgii galzuur teneg durvud jenkod tal zasaad baigaa yumuu haash yum be bidgii anduuraad bai mak min

Avatar

Зочин 2019-08-20 202.126.88.152

Худ нь шүү дээ

Avatar

Зочин 2019-08-20 103.57.94.111

МАН-ЫН МАФИЖСАН ЛУЙВАРЧИД ЗАСГИЙН ЭРХЭНД ГАРЧ АРД ТҮМЭН СОНГОГЧДЫН ТАРХИЙГ УГААН 4 ДӨХ ЖИЛ РҮҮ ГЭЭ ДӨХӨЖ ЯВНА !!! ЭНЭ ЛУЙВАРЧДЫГ ҮСГҮЙ ХУСАХ ЮМ ШҮҮ !!! ЭАРОСИТИ Ч ГЭХ ШИГ БАС ЮУ ЮУ ГЭЭД СОЛИОРООД УНАВ !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж