Долоон уут мансууруулах төрлийн ургамал тээвэрлэж явсныг илрүүлжээ | News.MN

Долоон уут мансууруулах төрлийн ургамал тээвэрлэж явсныг илрүүлжээ

Долоон уут мансууруулах төрлийн ургамал тээвэрлэж явсныг илрүүлжээ

Долоон уут мансууруулах төрлийн ургамал тээвэрлэж явсныг илрүүлжээ

Гүнтийн авто тээврийн шалган нэвтрүүлэх хяналтын цэгээр 2019 оны наймдугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Борнуур сумаас долон уут мансууруулах төрлийн ургамал тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлжээ. Мансууруулах төрлийн ургамал тээвэрлэж явсан иргэдийг Эрүүгийн тухай хуулийн дагуу Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

Өнгөрсөн долдугаар сарын 20-ны өдөр ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн ажилтнууд Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо, Тахилтын шалган нэвтрүүлэх цэгээр дамжин өнгөрч буй тээврийн хэрэгслийг саатуулан шалгахад 3 кг орчим мансууруулах төрлийн бодис байж болзошгүй ургамал тээвэрлэж явсан нь илэрсэн билээ.

Тус ургамлыг тээвэрлэж явсан хоёр иргэнийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлэн шалгуулжээ. Налайх дүүргийн харъяат, 22-23 насны, эрхэлсэн тодорхой ажилгүй Г, Ц нарыг тестээр шалгахад мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогдож байв.

Б.ЖАРГАЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-20 103.26.193.12

Eniig sorood manar c yaadiin ? Hiih ajilgui atsnuud

Avatar

chinii eej 2019-08-20 111.236.114.227

yuuuch medehgu teneg lalruudshuu mongolchuud hzee hugjuh yum bgan medehgu cannabis ntrig oilgohch bologui ene comment bicheed hutsaj bga haltruud ch ter yuugaach medehgu munag hulgaichnar

Avatar

Reefer Madness 2019-08-20 77.111.247.79

Архи, Геройн, Мөс гэх мэттэй л ижил гэж ойлгоод байгаа байх л даа. Аргагүй биз дээ. Улс өөрөө төөрөгдүүлээд, айдаст автуулж fearmonger хийгээд байхаар хүмүүс итгэнэ л дээ. Жаахан хэл ус гадарлачихдаг, юмыг шүүн тунгаачихдаг хүн бол хэд интернетээс хайлт хийх төдийд л үнэнийг олоод мэдчихнэ. Гэхдээ хайран сайхан залуус иймхэн зүйлээс болж "хар тамхичин" гэсэн муухай нэр зүүж, ял эдлэж байгаа нь үнэхээр эмгэнэлтэй юм аа.

Avatar

Зочин 2019-08-20 202.70.41.114

зургийг битгий тавьж бай, нөгөө донтож магадгүй, эсвэл ашиг хайгч нарт чухал мэдээлэл болно. баривчилж арга хэмжээ авлаа гэдэг л хангалттай мэдээлэл

Avatar

Зочин 2019-08-20 111.236.114.227

bitgii s**

Avatar

Каннабис донтуулдаггүй. 2019-08-20 77.111.247.79

Архи, тамхи шиг биеийн хамаарал өгөх донтолт өгдөггүй ургамал шүү. ДЭМБ уг ургамлын анагаах чадвар нь өндөр байгаа болохоор судалгаа хийх, эм бэлдмэл гаргаж авах, эмчилгээнд ашиглах зэргээр хийх ажил их байгаа болохоор НҮБ-ийн түвшинд хориотой бодисын жагсаалтаас хасах зөвлөмжийг хүргүүлсэн. Уг асуудлаар 2020 оны 3-р сард хурал болно. Манай талаас ч хүмүүс очих ёстой. Hemp Mongolia гэж компани яг энэ мэтийн судалгаа хийх эрхийг хүртэл ЭМЯ олгосон байгаа. Нэгэнтээ л хуульчлагдах зүйл дээ.

Avatar

Зочин 2019-08-20 103.229.121.145

Ямар нэртэй ургамал вэ? Биологийн зүйлийн хамаарлыг нь ДНХ-ийн шинжилгээгээр тогтоолгох хэрэгэтй. Бүдэг бадаг бөөрөнхий юм бичээд байх юм , Монголд ийм ургамал ургадаг юмуу , тарьдаг юмуу?

Avatar

Каннабисийг хуульчлах хэрэгтэй. 2019-08-20 77.111.247.79

Каннабис (Cannabis) буюу олсны ургамал. Арьс өнгөний үзэлтэй улстөрчдийн болон шуналтай бизнесменүүдийн золиос болж анх хоригдож байсан. Хүн төрөлхтөн уг ургамлыг олон мянган жил аж үйлдвэр, анагаах, шашин болон зугаа цэнгэлийн зорилгоор ашиглаж ирсэн. Цөөн хүмүүсийн ашиг сонирхлын зөрчлөөс үүдэн хоригдсон болохоос хүний биед хортой гэдэг утгаар хоригдоогүй. Ер нь бол жинхэнэ наркотикуудын дунд хилс хэргээр хоригдсон хүн лугаа адил юм даа. Анагаах чанар нь далай мэт ургамал. Судлаад үзээрэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж