Афганистаны зүүн нутгийн Жалал-Абад хотод нийтийн талбай, зах, ресторан зэрэгт газарт 14 дэлбэрэлт болж, нэг хоногийн дараа бэртэж гэмтэгсдийн тоо 123 болж өссөн талаар Мягмар гаригт албаны хүн мэдээлжээ.
Исламын улс, Талибан бүлэглэлийнхэн Пакистаны хил орчимд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд одоогийн байдлаар халдлагын хариуцлагыг ямар ч террорист бүлэглэл хүлээгээгүй байгаа аж.
Жалал-Абад дахь тус улсын засгийн газрын эрүүл мэндийн ажилтан Гулзада Сангар “Тусгаар тогтнолын 100 жилийн ойгоо тэмдэглэх үеэр дэлбэрэлт болсон ч хүний амь нас хохироогүй” гэж мэдэгджээ. Өнгөрсөн Бямба гаригт /2019.08.17/ Кабулд болсон хуримын ёслолын танхимд халдлага гарч, 63 хүн амь үрэгдсэн билээ.
Э.УНДРАХ
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ