Энэтхэгийн сар судлах төхөөрөмж сарны тойрог замд оржээ

Хуучирсан мэдээ: 2019.08.20-нд нийтлэгдсэн

Энэтхэгийн сар судлах төхөөрөмж сарны тойрог замд оржээ

Энэтхэгийн сар судлах төхөөрөмж сарны тойрог замд оржээ

Энэтхэгийн “Chandrayaan-2” сар судлах төхөөрөмжийг тээсэн “GSLV Mark 3” пуужин Бенгалын булан дахь Шрихарикота арлын сансрын буудлаас долдугаар сарын 22-ны өдөр хөөрсөн билээ.

“Chandrayaan-2” төхөөрөмж сарны тойрог замд өнөөдөр амжилттай нэвтэрсэн талаар тус улсын Сансар судлалын агентлаг /2019.08.20/ мэдээлэв. Сарны хөлөг хэмээх утгатай “Chandrayaan-2” төхөөрөмж саран дээр ирэх сарын 7-нд газардах төлөвтэй байгаа аж.

Нийт 150 сая ам.долларын хөрөнгө зарцуулсан төсөл амжилттай хэрэгжвэл тус улс нь саран дээр төхөөрөмжөө амжилттай газардуулсан дөрөв дэх улс болон бүртгэгдэх юм. Өмнө нь АНУ, ОХУ, Хятад улсууд саран дээр өөрсдийн төхөөрөмжөө газардуулсан билээ.

Энэтхэг улс 2008 онд "Chandrayaan-1" станц хөөргөсөн нь сарны тойрог замд ажиллаж, радарын тусламжтайгаар сарны хөрсөнд байгаа усны талаар нарийвчилсан судалгаа хийж байсан. Харин энэ удаад сарны гадаргуу дээр буух зорилготой байгаагаараа онцлог болж байна. Мөн энэ удаагийн төсөлд 1000 гаруй эрдэмтэн, инженер мэргэжилтнүүд оролцсон бөгөөд анх удаа эмэгтэй хүн удирдаж байгаагаараа онцлог ажээ.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж