Хонгконгийн жагсагчдын талаар буруу ташаа мэдээлэл тарааж, улс төрийн зорилгоор хутган үймүүлэх үйл ажиллагаа явуулж байсан 936 хуурамч хаягийг устгасан тухай Фэйсбүүк, Твиттер компанийн төлөөлөгчид мэдээлжээ.
Эдгээр үйл ажиллагаа нь БНХАУ-ын төрийн дэмжлэгтэй байж болзошгүй аж. Учир нь уг үйл ажиллагааг явуулж буй хүмүүс өөрсдийн мэдээллээ нууцалсан ч Хятадын Засгийн газартай холбоо бүхий хувь хүмүүстэй холбоотой байж магадгүй байгаа юм байна.
Үүнээс гадна зөвхөн твиттерт дахин 200 мянга гаруй хаягийг буруу ташаа мэдээлэл тарааж болзошгүй хэмээн ажиглаж байгаа ажээ.
Эх сурвалж: CNN