Сурагчдын “Үдийн цай”-ны зардал 900 төгрөг болж нэмэгдэнэ | News.MN

Сурагчдын “Үдийн цай”-ны зардал 900 төгрөг болж нэмэгдэнэ

Сурагчдын “Үдийн цай”-ны зардал 900 төгрөг болж нэмэгдэнэ

Сурагчдын “Үдийн цай”-ны зардал 900 төгрөг болж нэмэгдэнэ

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 106 дугаар тогтоолоор ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын "Үдийн цай" хөтөлбөрийн зардал 600 төгрөг байхаар тусгажээ. 2020 оны улсын төсвийн төсөлд тус зардлыг 900 төгрөг болгож нэмэгдүүлэхээр тооцож тусгасан байна.

Нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдалд нийцүүлэн, хоногийн хоол хүнсээр авбал зохих илчлэгийн тодорхой хувийг хангахуйц байдлаар тооцон энэхүү мөнгөн дүнг  гаргажээ.

Ирэх 2020 оноос эхлэн бага ангийн сурагчдын үдийн цайны зардал 900 төгрөг болж нэмэгдэх бол дотуур байранд амьдардаг сурагчдын хоолны зардал 2315-3475 төгрөг болох аж. Ийнхүү сурагчдын цай, хоолны зардлыг нэмэгдүүлснээр аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, хоол, тэжээлийн суурь хэрэгцээнд дэмжлэг үзүүлэх, сурах нөхцөл боломжийг дэмжих, сургалтын чанарыг сайжруулахад чухал нөлөөтэй хэмээн БСШУСЯ-наас мэдээлэв.

Б.ЖАРГАЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Эцэг эх 2019-08-20 202.126.88.135

Анх үдийн цай өгч байхад мах ногооны үнэ хэд байлаа одоо хэд болсныг харьцуулж мөнгөө нэмээч

Avatar

zochin 2019-08-20 124.158.107.15

chaavaas daa, huuhduudee 900han togrog., oorsdoo bhoor yudiin hool ni 90000 bga daa, dood tal ni novshnuud.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж