“Рома”-“Манчестер Сити”-гийн нөхөрсөг тоглолтын үеэр Рахим Стерлингийн бөмбөг авмагц хөгжөөн дэмжигчдийн зарим нь шүгэлдэж, дургүйцлээ илэрхийлж байлаа. 49 сая паундаар “Ливерпуль”-ээс зарагдаж шинэ багтаа ирээд удаагүй байгаа Рахим Стерлингт франц хагас хамгаалагч Самир Насри стадион дахь тэнэгүүдийг үл ойшоохыг зөвлөсөн байна.
“Шинэ багийнхаа төлөө эхний гоолыг оруулах нь түүнд чухал байлаа. Эхний гоол түүнд өөртөө итгэх итгэлийг өгөх байсан. Тэгээд ч энэ нь эргээд багт их ашигтай.
Ер нь стадионд тэнэгүүд байж л байдаг гэдгийг мэдэх хэрэгтэй. “Арсенал”-аас явсаны дараагаар надад ч ийм явдал тохиолдож байсан. Тиймээс энэ бүхнийг үл тоон урагшлах л чухал.
Тэр “Манчестер Сити”-г сонголоо. Сонголтыг нь хүндлэх хэрэгтэй. Тэр их нөөцтэй залуу хөлбөмбөгч. Өөрийгөө бүрэн харуулах, авъяасаа гайхуулах боломжийг түүнд олгох ёстой” гэж Насри хэлсэн байна.
Р.Гэгээ
Эх сурвалж: http://horom.mn