Барак Обама
Фото: Pablo Martinez Monsivais / AP
Барак Обама Африкийн айлчлалынхаа явцад Кени дэх эцгийн талын хамаатнуудтайгаа уулзахаар болсон тухай ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх СьюзанРайс мэдээлэв.
Цаг хугацаа, логистикаар хязгаарлалтай ч гэсэн ерөнхийлөгч хэсэг хугацаанд өөрийн хамаатнуудтайгаа уулзахаар болсон гэж Райс хэлэв.
Үүнээс өмнө АНУ-ын ерөнхийлөгч өөрийн хамаатнуудтайгаа Когела гэдэг төрлөх тосгондоо уулзахаас татгалзсан гэх мэдээлэл гарч байв. Ерөнхийлөгчийн эцэг нь Кенийн иргэн байсан бөгөөд тэр тосгонд ерөнхийлөгчийн хамаатнууд өнөөдөр амьдарч байгаа ажээ.
Обамаэнэ сарын 24-нд Ажил хэрэгч хүмүүсийн даяарчлалын саммитад оролцохоор Кенидхүрэлцэн очино. АНУ-ын ерөнхийлөгч анх удаагаа тус оронд айлчилсан түүх үүгээр эхлэх юм. Кенийн Эрх чөлөөний бүгд найрамдах намынхан түүний айлчлалыг гомосексуализмын эсрэг жагсаалаар угтахаар бэлтгэж байгаа ажээ. Энэ айлчлалынхаа явцад Обама Этиопт айлчлахаар төлөвлөсөн байгаа гэнэ. Барак Обама засаг барьсан хугацаандаа ийнхүү дөрөв дэх айлчлалаа Африкт хийх ажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР