Ерөнхийлөгч болон УИХ-ын 76 гишүүнтэй нээлттэй ярилцах гээд чадаагүй С.Жавхлан тэмцлийн арга хэлбэрийг ёстой л ёоз ёозоор нь хэрэгжүүлж яваа.
Хамгийн сүүлд гэхэд Чингисийн талбай дээр үсээ хусуулж, нулимсаа асгаруулан байж Монголчууддаа өөрийнхөө үзэл бодлыг хэлж яриад авсан. "Үнэний дуу" гэдэг нэртэй шинэ дууныхаа клипийг Нарантуул зах дээрх эгэл Монголчуудынхаа амьдрал ахуйг оруулан хийгээд авсан тэрбээр уран бүтээлээ ч орхигдуулахгүй гэдгээ тийн баталсан билээ.
Тэгвэл МУГЖ С.Жавхлан Тувагийн гавьяат цолоор энгэрээ мялаасан гэх мэдээлэл байна. “Хамаг Монгол” төслийн хүрээнд Монгол туургатнуудтайгаа ойр байхын утга учрыг өгүүлж, уран бүтээлчидтэй нь хамтарч ирсэн болохоор Тувачууд түүнийг ийн шагнаа биз ээ.
Эх сурвалж: horom.mn