Сагсан бөмбөгийн ДАШТ-ий өмнө: Япон улсын шигшээ баг

Хуучирсан мэдээ: 2019.08.20-нд нийтлэгдсэн

Сагсан бөмбөгийн ДАШТ-ий өмнө: Япон улсын шигшээ баг

Сагсан бөмбөгийн ДАШТ-ий өмнө: Япон улсын шигшээ баг

Ази-Номхон далайн бүсийн найман эрхийн нэгийг авсан Наран улсын шигшээ баг тав дахь удаагаа сагсан бөмбөгийн ДАШТ-д оролцоход бэлэн боллоо. Японы сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг бол Ази тивдээ БНХАУ, БНСУ, Филиппин болон Ираны дараа орох амжилтын эзэд бөгөөд ДАШТ-д дөрвөн удаа оролцохдоо ердөө хоёр удаа л хожил авсан байдаг. Гэхдээ ирэх жил нутагтаа олимпийн наадмыг зохион байгуулах Япон улсын сагсан бөмбөгийн шигшээ баг энэ удаагийн ДАШТ-д ач холбогдол өндөртэй ирж байгаа нь гарцаагүй.

Аргентин дасгалжуулагч Жулио Ламасын удирдсан Япон улсын шигшээ баг ДАШТ-ий Ази-Номхон далайн бүсийн сонгон шалгаруулалтыг Н.Фазекас, Р.Хачимура болон М.Хейжима нарын тоглогчдынхоо ачаар авсан гэхэд хилсдэхгүй. Бүсийнхээ эхний шатны В хэсэгт Австрали, Филиппин болон Тайваны шигшээ багуудтай багтсан. Хэсгийн тоглолтдоо Австрали болон Филиппинтэй хийсэн тоглолтуудад ээлж дараалан хожигдсон ч Тайвантай хийсэн тоглолтонд ялалт байгуулж чадсанаар I шатанд хэсгээс 3-р дараагийн шатанд өрсөлдөх эрхээ авсан.

Эхний шатанд тун хангалтгүй тоглолт үзүүлж байсан Японы шигшээ баг Ази-Номхон далайн бүсийнхээ II шатанд өнөөх Австрали болон Филиппиний хамтаар Иран, Казахстан, Катарын шигшээ багуудтай нэг хэсэг болон өрсөлдөж хэсэгтээ 8 хожил, 4 хожигдолтой хүснэгтийн 2-р байрт шалгарч ДАШТ-д оролцох эрхээ авсан.

Японы шигшээ багийн шийдвэрлэх тоглолтуудад Америкт төрсөн Япон иргэншилтэй төвийн тоглогч Н.Фазекас онцгой сайн байсан. Төвийн тоглогч Н.Фазекас Ази-Номхон далайн бүсийн урьдчилсан шатанд үнэхээр онцгой байж оноо болон самбараас бөмбөг авалтаар бүсдээ тэргүүлсэн.

Япон улсын шигшээ баг ДАШТ-ий Е хэсэгт АНУ, Турк болон Чехийн шигшээ багуудтай багтсан. Эхний тоглолтоо Туркийн эсрэг хийгээд, дараа нь Чехийн эсрэг тоглоно. Хэдийгээр Турк болон АНУ-ын шигшээ багуудаас хожил авна гэдэг боломжгүй ч Чехийн эсрэг хожил авах боломжтой. Энэ удаагийн шигшээ багт Америк гаралтай төвийн тоглогч Н.Фазекасаас гадна НБА-д данстай Р.Хачимура, Ю.Ватанабе нараар залуус бий. Ямартаа ч ДАШТ-ээс хожил авахын төлөө тоглоно.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж