Бадминтоны дэлхийн аваргын тэмцээн эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.08.20-нд нийтлэгдсэн

Бадминтоны дэлхийн аваргын тэмцээн эхэллээ

Бадминтоны дэлхийн аваргын тэмцээн эхэллээ

Бадминтон буюу агаарын теннисний 25 дахь удаагийн ДАШТ Швейцарь улсын Базель хотноо эхэллээ. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан болон эмэгтэй, эрэгтэй, холимог хосын төрлүүдээр аваргуудаа тодруулна.

Агаарын теннисний ДАШТ-ий эрэгтэй ганцаарчилсан төрөлд олимпийн хошой алт, дэлхийн аваргын таван удаагийн алтан медальт БНХАУ-ын тамирчин Лин Дан, олимпийн алт, хүрэл, ДАШТ-ий хошой алт, хошой хүрэл медальт БНХАУ-ын Чен Лон болон өнгөрсөн 2018 оны дэлхийн аварга Японы Кенто Момота нарын шилдгүүд өрсөлдөж байна.

Тэмцээний эхний тойргийн тоглолтууд эхэлсэн бөгөөд дэлхийн чансааг тэргүүлэгч Японы К.Момота 21-9, 21-19 харьцаагаар эхний өрсөлдөгч Вьетнам улсын тамирчин Памыг хожсон бол олимпийн аварга Чен Лон 21-14, 21-17 харьцаагаар Оросын В.Малковыг хожиж дараагийн шатанд шалгараад буй юм.

Эмэгтэй ганцаарчилсан төрлийн эхний тойргийн тоглолт мөн эхлээд байна. Бадминтон буюу агаарын теннисний ДАШТ нь олимпийн жилээс бусад жилүүдэд тогтмол зохион байгуулагддаг бөгөөд анх 1977 онд Шведийн Мальмо хотноо дэлхийн аваргын тэмцээн зохиогдож байжээ. Агаарын теннисний спортоор Зүүн Өмнөд Азийн орнууд болон Европ тивийн Швед, Дани улсын тамирчид хамгийн хүчтэйд тооцогддог.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж