Ирантай байгуулсан гэрээг бойкотлоно гэв

Хуучирсан мэдээ: 2015.07.23-нд нийтлэгдсэн

Ирантай байгуулсан гэрээг бойкотлоно гэв

ЖонБейнер

Фото: Yuri Gripas / Reuters

 

АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчдийн танхмын спикер, бүгд найрамдагч Жон Бейнар цөмийн хөтөлбөрийн талаар Ирантай байгуулсан гэрээг таслан зогсоохын тулд Төлөөлөгчдийн танхим бүх боломжийг ашиглана гэж амласан тухай Reuters мэдээлжээ.

 

“Муу хийгдсэн энэ гэрээ Америкийн ард түмний аюулгүй  байдалд аюул занал учруулж байгаа учир түүнийг таслан зогсоохын төлөө  бүхнийг хийх эрмэлзэлэл бидэнд байгаа” хэмээн Бейнер мэдэгдэв.

 

Олон улсын зуучлагчид долдугаар сарын 14-нд Тегерантай цөмийн хөтөлбөрийнх нь талаар тохиролцоонд  хүрсэн юм. Иран ойрын таван жилийн хугацаанд 3,67 хувиас илүүтэйгээр уран баяжуулахгүй, Фордогийн цөмийн  үйлдвэрийг технологийн төв болгоно гэхчлэн  амласан бөгөөд хариуд нь барууны орнууд Иранд тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээгээ цуцлахаар  болжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж