Би
өдөр болгон үнэгүй кино үздэг. Энэ кино хэзээ эхэлсэнийг би сайн
санадаггүй юм, бас хэзээ, яаж төгсөхийг нь тааварлан хэлж чадахгүй ээ.
Магадгүй намайг үхэх тэр өдөр кино төгсөж болох л юм. Үгүй юм байна аа.
Тэр өдөр зөвхөн миний амьдрал төгсөнө, харин кино үргэлжилсээр л байна.
Зүгээр л киноны нэг жүжигчин байхгүй болно гэсэн үг. Би энэ кинонд гол
эсвэл туслах дүрийн жүжигчин байх эсэх нь олон зүйлээс шалтгаална.

Энэ
кино “Амьдрал” гэдэг нэртэй. “Бодит байдал” гэдэг зохиолчтой, “Тархи
угаагч” гэх найруулагчтай, “Ард түмэн” гэдэг асар олон жүжигчидтэй,
харин зураглаач нь “Үнэн”. Эвлүүлэгч нь “Мөнгө”. Өө мартсанаас
продюсерээр нь “Авилга хээл хахууль” гэдэг нүсэр баг ажилладаг юм.