Дуэйн Жонсон Хавайн арал дээр нууцхан хуримлав

Хуучирсан мэдээ: 2019.08.20-нд нийтлэгдсэн

Дуэйн Жонсон Хавайн арал дээр нууцхан хуримлав

Дуэйн Жонсон Хавайн арал дээр нууцхан хуримлав

Холливудын алдарт жүжигчин Дуэйн Жонсон ням гариг /2019.08.18/-т Хавайн аралд олны нүднээс нууцаар гэрлэжээ.

Өдгөө 47 настай жүжигчин 154 сая дагагчтай инстаграмдаа зургаа байршуулж, өөрийн баярт мөчөө хуваалцсан байна. Энэ нь түүний хувьд хоёр дахь гэрлэлт нь бөгөөд анхны эхнэртэйгээ 1997 онд гэрлэжээ. Тэдний дундаас төрсөн охин нь одоо 18 настай аж.

Одоогийн эхнэртэйгээ Жонсон 2006 оноос хамтран амьдарчээ. Жонсон “The Game Plan” кинонд тоглож байхдаа одоогийн эхнэртэйгээ танилцаж байсан ба тэд өдгөө хоёр хүүхэдтэй болсон байна. Түүний шинэ эхнэр 34 настай Лорен Хашиан нь 1980-аад онд олонд алдаршиж байсан Бостон хамтлагийн бөмбөрчний охин бөгөөд хараахан олонд танигдаагүй дуучин аж.

Эх сурвалж: PEOPLE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж