Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу гурвалжингийн гүүрний баруун урд талд байрлах “Дулаан трейд” ХХК нь зөвшөөрөлгүйгээр автомашины зогсоол ажиллуулж байжээ.
Тус компани эзэмшил газрынхаа зүүн талд байрлах нийтийн эзэмшлийн зам талбайд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хашаа барьж, автомашин байрлуулсан байсан зөрчлийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас арилгуулах арга хэмжээ авсан байна.
Хэрэв уг албан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх зүйлд заасны дагуу 500 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулах аж.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ