АНУ 32 жилийн дараа ойрын зайн пуужин харвалаа | News.MN

АНУ 32 жилийн дараа ойрын зайн пуужин харвалаа

АНУ 32 жилийн дараа ойрын зайн пуужин харвалаа

АНУ 32 жилийн дараа ойрын зайн пуужин харвалаа

АНУ-ын зэвсэгт хүчин 1987 онд ОХУ-тай байгуулсан Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах тухай гэрээнээс энэ сард албан ёсоор гарсан билээ. Тус гэрээнээс гарснаас хойш АНУ анх удаа ийнхүү ойрын зайн тусгалтай газар дээр байрлах далавчит пуужин туршжээ. АНУ нь дээрх гэрээний дагуу сүүлийн 32 жилийн турш дунд болон ойрын зайн пуужин харваж байгаагүй юм.

Калифорнийн эргээс ням гаригт /2019.08.18/ харвасан уг пуужин нь 500 гаруй км нисэж байгаа оносон гэж тус улсын Батлан хамгаалах яам мэдээлэв.

Пентагон он дуусахаас өмнө дахин 3000-4000 км-ын тусгалтай баллистик пуужингийн туршилт хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна. Энэхүү пуужин нь Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах тухай гэрээний хүрээнд 1991 онд устгаж байсан “Pershing II”-той төстэй цоо шинэ пуужин байх аж.

Эх сурвалж: KOREA TIMES

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-20 49.0.212.245

Ашгүй

Avatar

HM 2019-08-20 94.197.121.197

Үнэн үү? Сайхан наагаад байна уу?

Avatar

Зочин 2019-08-20 180.149.112.27

32 Жилийн турш 1 пуужин туршиж байдаг. Гэтэл оросууд маш олон пуужин туршчихсан, тэгээд тэрнийгээ гайхуулаад зарлаад байгаа. Ингэхэд иванууд зэвсэглэлээр хөөцөлдөөд дэлхийд заналхийлээд бгам бн.

Avatar

Зочин 2019-08-20 66.181.177.95

ТРАМП ГЭДЭГ ТЭНЭГ ӨВГӨНИЙ ХУГАЦАА ХУРДАН ДУУСААСАЙ ДАЙН ДЭГДЭЭЖ МЭДЭХ ЗӨНӨГ ӨВГӨН БАЙНА ШҮҮ

Avatar

иргэн 2019-08-20 66.181.170.73

Ану азид пуужин байрлуулах тухай хэлэлцээ эхлүүлэхээсээ өмнө мэдээж юу чаддаг, ямар өндөр технологи эзэмшсэнээ холбоотнууддаа үзүүлчээд юм ярина уу гэхээс зүгээр нэг хүүхэлдэйн кино үзүүлэхгүй л дээ. Зүгээр нэг анимейшн үзүүлээд бол ану гийн пуужинг байрлуулах улс байхгүй л дээ. тэртээ тэргүй орос хятадын ижил зэвсгийн амыг чиглүүлүүлэхээс хойш сайныг нь мэдэж байж л ярина л даа ямар ч улс байсан тэгнэ япон со хэн ч ялгаагүй.

Avatar

зочин 2019-08-20 202.9.43.83

Оросд л муу юм болж .. Одоо нөгөөдүүл нь давж гардаг баагынууд болж хамаг байдгаа барнаа ..оросын задрал жинхнээсээ эхэллээ дээ ..ЗХУ яалаа ..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж