АНУ 32 жилийн дараа ойрын зайн пуужин харвалаа

Хуучирсан мэдээ: 2019.08.20-нд нийтлэгдсэн

АНУ 32 жилийн дараа ойрын зайн пуужин харвалаа

АНУ 32 жилийн дараа ойрын зайн пуужин харвалаа

АНУ-ын зэвсэгт хүчин 1987 онд ОХУ-тай байгуулсан Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах тухай гэрээнээс энэ сард албан ёсоор гарсан билээ. Тус гэрээнээс гарснаас хойш АНУ анх удаа ийнхүү ойрын зайн тусгалтай газар дээр байрлах далавчит пуужин туршжээ. АНУ нь дээрх гэрээний дагуу сүүлийн 32 жилийн турш дунд болон ойрын зайн пуужин харваж байгаагүй юм.

Калифорнийн эргээс ням гаригт /2019.08.18/ харвасан уг пуужин нь 500 гаруй км нисэж байгаа оносон гэж тус улсын Батлан хамгаалах яам мэдээлэв.

Пентагон он дуусахаас өмнө дахин 3000-4000 км-ын тусгалтай баллистик пуужингийн туршилт хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна. Энэхүү пуужин нь Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах тухай гэрээний хүрээнд 1991 онд устгаж байсан “Pershing II”-той төстэй цоо шинэ пуужин байх аж.

Эх сурвалж: KOREA TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж