Goldman: Алтны үнэ 1000 ам.доллараас доош унаж магадгүй

Хуучирсан мэдээ: 2015.07.23-нд нийтлэгдсэн

Goldman: Алтны үнэ 1000 ам.доллараас доош унаж магадгүй

"Алтны үнэ 2009 оноос хойш анх удаагаа унци нь 1000 ам.доллараас доогуур үнэлэгдэж магадгүй" гэж Goldman Sachs Group Inc банкны шинжээчид үзэв. Тус банкны  шинжээч Жеффри Карри "АНУ-ын долларын  ханш чангарч байгаа нь алтыг хөрөнгө оруулалтын гол хэрэгсэл  гэдгээс  шахана" гэжээ.

Алтны үнэ энэ долоо хоногт анх удаагаа 2010 оны үнэлгээнээс буурчээ.  АНУ-ын валютын бодлогын ханш өснө гэсэн хүлээлт нь алтны үнэд  сөргөөр нөлөөлж байгааг шинжээчид  тэмдэглэсэн байна. Бусад шинжээчид ч алтны үнийг буурна гэж үзэж байгаа аж.  Тухайлбал, ABN Amro Bank NV банкны Жоржетт Бойль, Societe Generale банкны Робин Бар нар 2015 оны эцсээр унци алтны үнэ нэг мянган ам.доллар орчимд хүрнэ гэжээ.

Шууд нийлүүлэгдэх алтны үнэ лхагва гаригийн биржийн арилжаагаар унци нь 1092,1 ам.доллар болсон байв.  Даваа гаригт унцийн үнэ нь улам доошилж, 1086,16  ам.доллар болсон нь 2010 оны гуравдугаар сараас хойшхи хамгийн доод үзүүлэлт болж байна.

Bloomberg-ийн мэдээлснээр, алтанд хөрөнгө оруулдаг сангуудын индекс зургадугаар сарын 30-наас хойш 4,4  тэрбум ам.доллараар  унажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж