Бүдүүн гэдсийг энгийн аргаар цэвэрлэх 7 арга

Хуучирсан мэдээ: 2019.08.20-нд нийтлэгдсэн

ЗӨВЛӨГӨӨ

Бүдүүн гэдсийг энгийн аргаар цэвэрлэх 7 арга

Бүдүүн гэдсийг энгийн аргаар цэвэрлэх 7 арга

Бид энэ удаагийн "ЗӨВЛӨГӨӨ" булангаараа бүдүүн гэдсийг хэрхэн цэвэрлэх талаарх зөвлөгөөг хүргэж байна. 

Та эдгээр аргуудыг туршиж үзэж байсан уу?

Бүдүүн гэдэс нь өдөр тутмын амьдралд маш чухал үүрэг гүйцэтгэдэг тул бид үүнийг тоохгүй өнгөрч болохгүй. Их, бага хэмжээгээр хамгийн сүүлийн хоол боловсролтоос үлдсэн хэрэгцээгүй үлдэгдэл, нян бактери зэрэг хаягдлыг агуулж байдаг эрхтэн юм. Тэгвэл бүдүүн гэдсийг цэвэр, эрүүл байлгах энгийн 7 аргыг зөвлөе.

ВИТАМИН С-ИЙГ ХООЛ ХҮНСЭНДЭЭ ХЭРЭГЛЭ

Жимс, хүнсний ногоонд их хэмжээний витамин С агуулагддаг бөгөөд энэ нь бүдүүн гэдсийг цэвэрлэхэд тусалдаг болохыг 2015 оны судалгаагаар тогтоожээ.

ТАНЫ БҮДҮҮН ГЭДСИЙГ ХАМГААЛДАГ БАКТЕРИ БОЛОХ ПРОБИОТИКИЙГ ХЭРЭГЛЭЭРЭЙ

Пробиотикууд нь исгэсэн хоолонд грек тараг, алимны цуу, кимчи, мисо, комбуча, зарим төрлийн бяслаг агуулагддаг. Судалгаагаар пробиотикууд нь бүдүүн гэдэсний хорт хавдраас урьдчилан сэргийлж, эмчилдэг байна. Бактери нь үрэвслийг зогсоож, гэдэсний хөдөлгөөний тогтвортой байдлыг сайжруулна.

ХООЛОНДОО ЦАРДУУЛ НЭМЭХ

Төмс, будаа, буурцагт ургамал, ногоон гадил, үр тариа гэх мэт ургамлын гаралтай хоолонд тэсвэртэй цардуул нь гэдэсний микрофлорыг нэмэгдүүлэх замаар эрүүл бүдүүн гэдсийг дэмжиж өгдөг байна. Түүнчлэн 2013 онд тэсвэртэй цардуулын талаар хийсэн тойм нь бүдүүн гэдэсний хорт хавдрын эрсдлийг бууруулдаг болохыг тогтоожээ.

ХООЛ БОЛОВСРУУЛАЛТЫГ ЗОХИЦУУЛАХЫН ТУЛД ИЛҮҮ ИХ УС УУХ

Шингэний бага хэрэглээ нь өтгөн хатах шалтгаан болдог. Тиймээс өдөр бүр 1.5-2 литр ус уух нь үүнээс урьдчилан сэргийлэх боломжтой. Таны шингэний хэрэглээг хангах өөр нэг арга бол өргөст хэмх, цуккини, улаан лооль, амтат гуа, гүзээлзгэнэ зэрэг усны өндөр агууламжтай жимс, жимсгэнэ орно.

ӨНДӨР ЭСЛЭГ ИХТЭЙ ХООЛ ХҮНС ХЭРЭГЛЭХЭЭ МАРТУУЗАЙ

Судалгаагаар эслэг ихтэй хоол хүнс их хэрэглэх нь бүдүүн гэдэсний хорт хавдар тусах эрсдэлийг бууруулдаг нь тогтоогджээ. Үүнээс гадна, эслэг ихтэй хоол нь гэдсэнд агуулагдах бактерийг тэжээдэг ба гэдэсний үрэвслийг бууруулж, цочромхой гэдэсний хамшинж, Кроны өвчин, шархлаат колит гэх мэт хоол боловсруулах эрхтний эмгэгийг сайжруулдаг. Таны бүдүүн гэдсэнд бөөрөлзгөнө, ногоон вандуй, цэцэгт байцаа, шош, бүхэл үр тариа сайн үр дүн үзүүлнэ.

УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ЦАЙ ХЭРЭГЛЭХ

Ургамлын гаралтай цай нь бүдүүн гэдсийг цэвэрлэх тустай байдаг. Австралийн судлаачдын хийсэн судалгаагаар ургамлын гаралтай цайны хэрэглээ нь бүдүүн гэдэсний хорт хавдар тусах магадлалыг бууруулдаг аж.

ДАВСТАЙ УС ТУРШИЖ ҮЗЭЭРЭЙ

2010 оны судалгаагаар давстай усыг тодорхой йогийн позуудтай хослуулан хэрэглэх нь  бүдүүн гэдсийг цэвэрлэдэг болохыг баталжээ. Өглөө, өдөр, орой бүр хоёр халбага давсыг нэг аяга бүлээн усанд хийн сайтар хутгаж уух хэрэгтэй.

Э.УНДРАХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
7
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж