Эрүүл мэндийнхээ төлөө бид юу хийх хэрэгтэй вэ? | News.MN

Эрүүл мэндийнхээ төлөө бид юу хийх хэрэгтэй вэ?

Эрүүл мэндийнхээ төлөө бид юу хийх хэрэгтэй вэ?

Эрүүл мэндийнхээ төлөө бид юу хийх хэрэгтэй вэ?

2018 онд манай улсад хорт хавдрын 5591 тохиолдол оношлогдсон байна. Үүнээс өмнөх гурван жилийн дундаж үзүүлэлтээр жилд 6000 хүн шинээр хорт хавдраар оношлогдож байжээ. Харин энэ жилийн дээрх мэдээллийг дотор нь нарийвчилбал элэгний хорт хавдраар эрэгтэй 1299, эмэгтэй 942 хүн шинээр өвчилсөн нь нийт хорт хавдрын 40,1 хувийг дангаараа эзэлж байна. Уг үзүүлэлт сүүлийн таван жил хэвээр хадгалагдаж байна. 100 мянган Монгол хүн тутмын 229 нь хорт хавдраар өвдөж байна. Хүйсээр нь ангилбал 100.000 эрэгтэй хүний 272 нь, 100.000 эмэгтэй тутмын 196 нь хорт хавдраар өвдөж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын өнгөрсөн оны мэдээгээр манай гариг даяар 18 сая хүн хорт хавдраар өвчилж, 9,6 сая хүн нас баржээ. Тус байгууллагын судалснаар хавдрын өвчлөл, үхэл хоёр хөгжил буурай орнуудад илүү өндөр үзүүлэлттэй байгаа аж. Зүүн өмнөд Азийн бүс нутагт гэхэд л Япон, Хойд Солонгос, Хятад, Өмнөд Солонгос улсууд 100 мянган хүнд оногдох умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлийн стандарт түвшингээр 10,9 тохиолдол, нас баралтын стандарт түвшингээр 4,1 тохиолдол байна. Тэгвэл энэ үзүүлэлт манай орны хувьд 100 мянган хүнд оногдох стандарт түвшин 23,5 тохиолдол, нас баралт 10,2 тохиолдол байгаа нь бүс нутагтаа өндөр үзүүлэлт юм.

Хорт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулах, хавдаргүй ирээдүйг бүтээхэд хувь хүний өөрийнх нь эрүүл мэнддээ хэрхэн анхаарал тавих, амьдралын зөв хэв маяг зэрэг оролцоо хамгаас чухал

гэдгийг Хавдар судлалын үндэсний төвийн эмч, ажилтнууд хэлсэн юм. Ялангуяа эрт илрүүлэг буюу урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоо нь хавдраас сэргийлэх хамгийн гол хүчин зүйл гэдгийг хүн бүр ойлгох хэрэгтэй. Мөн эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээсээ илүү их хорт хавдраар өвдөж байгаагийн гол шалтгааныг архи, тамхины хэрэглээ, илүүдэл жинтэй холбон тайлбарладаг юм.

Хүн амын хувьд хэдий цөөн ч гэлээ хорт хавдрын шалтгаант нас баралтаараа дэлхийд дээгүүрт орж байгаагийн гол шалтгаан нь нэг талаас эрт оношлогдож чадахгүй байгаа, нөгөө талаас хорт хавдраар өвчилсөн тохиолдолд эмчилгээний зардал их шаардагддаг бөгөөд энэ хэмжээний мөнгийг иргэд тэр болгон гаргах боломжгүй, гаргалаа гэж үзэхэд тэр гэр бүл санхүүгийн маш хүнд дарамтад амьдрах байдал бидний эргэн тойронд байсаар байна.

Тиймээс танд эрүүл мэндийн даатгал хэмээх маш чухал хэрэглэгдэхүүн бийг санал болгохыг хүслээ.

Үүнээс өмнө багахан хэмжээний тооцоолуурыг маань уншихыг хүсье.

Тухайлбал, өрхийн сарын орлого 2 сая ₮, амьжиргааны зардал, сургалтын төлбөр, байрны мөнгө, байрны зээл зэрэг зардлууд ойролцоогоор 1,45 сая ₮ гэж бодъё. Хэрвээ өрхийн гол орлого бүрдүүлэгч хорт хавдраар өвчилбөл тухайн гэр бүлд дараах нөхцөлүүд үүснэ.

  1. Тухайн өрхийн орлого 2 сая ₮ хүрэх боломжгүй болно.
  2. Өрхийн орлого бүрэн бүрдээгүй учраас амьжиргааны зардал, байрны зээл гэх мэт бусад зардалд төлөх 1,45 сая ₮ зохицуулах шаардлагатай тулгарна.
  3. Хорт хавдрын эмчилгээнд мөнгө зарцуулах шаардлагатай тулгарна. Хорт хавдрыг эмчлэх эмчилгээний зардал нь 6 сар үргэлжлэхэд дунджаар 1,500-30,000 доллар буюу ойролцоогоор 3,750,000-75,000,000 төгрөгийн хооронд хэлбэлздэг байна. Монгол хүний дундаж цалин энэ оны байдлаар 1,025,000₮ гэж тооцвол 3 сараас 6 жилийн цалин нь 6 сарын эмчилгээний зардалтай дүйцэж байна.

Үүнээс үзвэл тухайн гэр бүлд их хэмжээний санхүүгийн дарамт бий болж байна. Хорт хавдраар өвчилсөн тохиолдолд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болж орлого буурснаар, тухайн өрхийн санхүүгийн тогтвортой байдал алдагдахаас гадна эмчилгээний зардалд ихээхэн хэмжээний мөнгө шаардлагатай болохыг дээрх жишээнээс харж болох юм.

Манай улсын иргэдийн дунд хийгдсэн судалгааны үр дүнгээс дурдвал судалгаанд хамрагдсан нийт хүмүүсийн 48,1% нь ойр дотны хүмүүс нь хорт хавдраар өвчилж байсан, 40,8% нь их хэмжээний эмчилгээний зардал шаардлагатай болох үед зээл авах, эд хөрөнгөө худалдах, тусламж дэмжлэг авах, хандив цуглуулах замаар шийднэ, 35,9% нь шийдвэрлэх арга замаа мэдэхгүй байна гэж хариулжээ. Энэ нь биднийг аливаа эрсдэлд ямар ч бэлтгэлгүй байгааг харуулж байна.

Иймээс бид учирч болзошгүй эрсдэлийг тооцох, өрхийн санхүүгийн тогтвортой байдлыг доголдохоос сэргийлэх арга замуудыг хайж гэр бүлийн гишүүдээ хамгаалах хэрэгтэй.

Та хорт хавдрын даатгалын үйлчилгээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах https://nlic.mn/eruulmend/khavdar линкээр зочлоорой.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-20 150.129.140.175

Хятад улсын бидэнд зориулж үйлдвэрлэсэн өмд,дотуур өмднүүд,хоол хүнс,ногоо ,жимс жимсгэн гээд л бүгдийн хэрэглэхээ боль.Тэгвэл эрүүл болно ш дээ ???

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж