Эдийн засгийн коридор: 9 тэрбум юаний хөрөнгө оруулалт

Хуучирсан мэдээ: 2019.08.20-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн коридор: 9 тэрбум юаний хөрөнгө оруулалт

Эдийн засгийн коридор: 9 тэрбум юаний хөрөнгө оруулалт

БНХАУ-ын ӨМӨЗО-ы Эрээн хотноо энэ сарын 16-ны өдөр “Орос, Монгол, Хятад гурван улсын эдийн засгийн коридорыг хамтдаа байгуулан, шинэ эрин үеийг цогцлоохын тулд нэг үзүүрт хүргье” уриан дор гурван улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны 11 дэх удаагийн чуулга уулзалт болов.

Тус уулзалтыг ӨМӨЗО-ы Ардын засгийн газар, Монгол Улсын Нийслэл болон Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар, ОХУ-ын Буриад улсын Засгийн газар, ОХУ-ын Эрхүү мужийн Засгийн газар, ӨМӨЗО-ы Худалдааны танхим, Өвөр Монголын Худалдааг дэмжих холбоо, Эрээн хотын Ардын засгийн газар хамтран зохион байгуулжээ.

Чуулга уулзалтаар гурван улсын аж ахуй нэгжүүдийн уулзалт, эдийн засгийн коридорын дагуух хотууд, аж ахуй нэгжүүд хооронд хамтран ажиллах гэрээ байгуулах зэрэг арга хэмжээ болон үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдсан байна.

Гурван улсын аж ахуйн нэгжүүдийн уулзалтад Хятадын 10 гаруй муж, хотын 20 гаруй компаний 66 төлөөлөгч, Монголын талаас 24 аж ахуйн нэгжийн төлөөлөгч, Оросын талаас 4 аж ахуйн нэгжийн төлөөлөгч нар оролцож, төслүүдээ танилцуулжээ.

Чуулга уулзалтын үеэр гурван улсын эдийн засгийн коридорын дагуух хотууд, аж ахуй нэгжүүд хэрэгжүүлэх боломжит төслийг хоорондоо танилцуулж, нийт 9 тэрбум юаний хөрөнгө оруулалт бүхий хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байна. Үүнд Дорноговь аймаг болон Замын-Үүд сум ӨМӨЗО-ы Эрээн хоттой хамтын ажиллагааг өргөжүүлэх гэрээг тус тус байгуулж, гэрээнд орон нутгийн захиргаа хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлж, эдийн засаг худалдааг сайжруулах зорилгоор хамтарсан үзэсгэлэн худалдааг зохион байгуулах, боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлалын салбарын туршлага, салбарын төлөөллүүдийг харилцан туршлага солилцоог эрчимжүүлэх, төсөл арга хэмжээг сурталчлан ажиллахаар болжээ.

Чуулга уулзалтыг зохион байгуулснаар цаашид гурван улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүнийг өрсөлдөх чадвараар хангах, хил дамнасан тээврийг хөнгөвчлөх, дэд бүтцийг хөгжүүлэх замаар эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломж бүрдэх юм байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж